COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МХБ: 12 компанийн хувьцааны ханш өссөн байна

2017 оны 7 сарын 18

Монголын хөрөнгийн бирж өчигдөр буюу энэ сарын 17-нд “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 20 компанийн 129 мянга 237 ширхэг хувьцаа арилжжээ. Арилжаагаар 12 компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  байна.

Тухайлбал, “Евроазиа Капитал холдинг"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.99 хувиар өссөн бол "Авто импекс” компанийн ханш хамгийн 13.64 хувиар уналаа. Мөн өдөр 7277 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээлд 426 сая 874 мянга 330 төгрөгөөр арилжаалжээ. Харин Засгийн газрын үнэт цаасны багцын арилжаагаар 19 мянга 717 ширхэг үнэт цаасыг  1 тэрбум 755 сая 207 мянга 340 төгрөгөөр борлуулжээ.

Ингэснээр "MSE ALL" индекс 875.24 нэгж болж 0.64 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 554 тэрбум 723 сая 917 мянга 143 төгрөг боллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45061
0 эможи
keyboard_arrow_up