COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүнсний барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ

2017 оны 2 сарын 24

Нийслэлийн статистикийн газраас хоёрдугаар сарын IV долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.

Махны дундаж үнэ

Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6255 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7620 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 70 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар буюу 120 төгрөгөөр өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.0 хувиар буюу 185 төгрөг, хонины цул махны үнэ 6.1 хувиар буюу 390 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байв. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41273
0 эможи
keyboard_arrow_up