COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол банк иргэдэд зориулсан төсөл хэрэгжүүлнэ

2017 оны 1 сарын 13

Монгол банк, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сантай хамтран “Монгол Улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол практик хосолсон сургалт болон дэлхийн хуримтлалын өдрийг албан ёсоор нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл нь энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжихээр товлогдсон бөгөөд банкны үндсэн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, салбарын чадавхийг нэмэгдүүлж, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Мөн орон нутгийг онцгойлон анхаарч үйл ажиллагаагаа орон нутгийн иргэд рүү түлхүү чиглүүлэхийг урт хугацаандаа зорьж ажиллахаар төлөвлөсөн байна.  

Иргэд өөрсдийн хэрэгцээнд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг сонгоход суурь мэдлэг олгох банкны мэргэжилтэн бэлтгэхэд төслийн зүгээс анхаарч ажиллах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39941
0 эможи
keyboard_arrow_up