COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ам.долларын ханш 2505 төгрөгтэй тэнцлээ

2017 оны 1 сарын 11

Монгол банкны өнөөдрийн зарласан ханшаар ам доллар 2498 төгрөг 75 мөнгөтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны төвд 11:20 цагийн байдлаар ам.долларыг 2496 төгрөгөөр авч, 2499 төгрөгөөр зарж байна. “Ард” валют арилжааны төвд ам.долларыг 2494 төгрөгөөр авч, 2498 төгрөгөөр зарж байна.

Харин арилжааны банкуудын хувьд Худалдаа хөгжлийн банк 2493 төгрөгөөр авч, 2505 төгрөгөөр зарна. Голомт банк 2493 төгрөгөөр авч, 2504 төгрөгөөр зарж байна. Хаан банк 2494 төгрөгөөр авч, 2505 төгрөгөөр зарж байна. Хас банк 2492 төгрөгөөр авч, 2502 төгрөгөөр зарж байна.

Энэ долоо хоногийн эхний гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 6.2 сая ам.доллар, 78 сая юанийг арилжааны банкнуудад спот арилжаагаар нийлүүлсэн байна. Ингэхдээ ам.долларын эрэлтийн 51.7 хувийг, юанийн эрэлтийг 100 хувь биелүүлжээ. Мөн банкнууд нэг сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал төв банканд тавьсан ч Монголбанк саналыг биелүүлээгүй талаар мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39835
0 эможи
keyboard_arrow_up