COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Доллар 2278 төгрөг болж, түүхэн дээд хэмжээндээ хүрлээ

2016 оны 9 сарын 27

Монгол банкны ам.долларын зарласан ханш 2263 төгрөг байна.

Харин арилжааны банкууд нэг америк долларыг 2273-2275 төгрөгөөр худалдаж байгаа бол валют солих цэгүүдэд 2278 төгрөгт хүрчээ. Энэ нь ам.долларын түүхэн дээд үнэ юм.  

Сүүлийн нэг долоо хоногийн ханшийн өсөлт

Өнгөрсөн сарын 18-нд Монгол банкны захирлуудын зөвлөл хуралдан, бодлогын хүүг 15 хувь болгон огцом өсгөсөн. Үүний дараа ам.долларын ханш тогтворжсон ч сүүлийн долоо хоногт эргээд өслөө.  

Сонгуулийн дараа ам.долларын ханш огцом өссөн. Шалтгааныг нь ханш өснө гэсэн иргэдийн хүлээлт гэж Монгол банк тайлбарласан юм. Харин энэ удаад ам.долларын үнэ яагаад дахин өссөн нь тодорхойгүй байна.  

Валютын арилжааг электрон хэлбэрээр явуулан, ханшийн дээд, доод үнийг ил тод мэдээлдэг тогтолцоог бүрдүүлнэ гэж Монголбанк тооцоолжээ.              

Жил бүрийн аравдугаар сарын 1-нээс өмнө Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар батлуулдаг. Ирэх оны үндсэн чиглэлийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр Монгол банк төсөл боловсруулжээ.

Энэ төсөлд валютын захын үйл ажиллагааг илүү нээлттэй, үр ашигтай ажиллуулах талаар дурдсан байна. Манай улсын валютын захыг Найман шарга дахь валют солих жижиг цэгүүд болон Монгол банкны хяналтан дахь банк хоорондын захын арилжаа бүрдүүлдэг. Энэ захад оролцогчийн тоо цөөн тул иргэд, ААН-үүд нэг тал руугаа туйлшрах нь элбэг байдаг байна. Ханш өсөх нь гэсэн хүлээлт үүсвэл ам.доллар худалдан авах нь ихэсдэг. Харин буурна гэсэн мэдээлэл тарвал бас л бүгд тэр дагуу хадгаламжаа хөрвүүлэх зэрэг үйлдэл хийдэг аж. Хэрэв захын оролцогчдыг нэмэгдүүлэн заавал арилжааны банкаар дамжин валют худалдан авах, зардаг байхаар биш компаниуд өөрсдөө худалдан авалтаа хийдэг болговол туйлшрах нь буурна гэж үзжээ.

ББСБ-ууд ч валютын захын үйл ажиллагаанд оролцох боломжтой болох юм байна. Арилжааг электрон хэлбэрээр явуулан, ханшийн дээд, доод үнийг ил тод мэдээлдэг тогтолцоог бүрдүүлнэ гэж Монголбанк тооцоолжээ.              

Одоо байгаа системээр банк хоорондын захыг Монгол банк хянаж байгаа бол валют солих цэгүүд Санхүүгийн зохицуулах хороонд харьяалагддаг. Хэрэв валютын захыг нэгтгэвэл эдгээрийн нэг нь хариуцан ажиллах шаардлагатай болно. ААН-үүдийн дийлэнх нь банкуудаар дамжуулан, валютын гүйлгээ, худалдаагаа хийж байгаа бол иргэд валют солих цэгүүдээр тогтмол үйлчлүүлдэг. Тэдний худалдаа валютын захын нийт гүйлгээний маш бага хувийг эзэлдэг ч ам.долларын ханш өснө эсвэл буурна гэх мэт хуурамч хүлээлт үүсгэх нөлөөтэй байдаг.

Иймд валютын захыг цаашид цэгцлэх шаардлагатай гэж Монгол банк үзлээ.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36753
0 эможи
keyboard_arrow_up