COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гадаад зах зээлд Засгийн газрын бондын үнэ уналаа

2016 оны 8 сарын 11

Сангийн сайдын төсвийн алдагдал болоод эдийн засгийн нөхцөл байдлын талаар хийсэн мэдэгдлийн дараа дэлхийн зах зээлд Монголын Засгийн газрын бондын үнэ өнгөрсөн долдугаар сараас хойших доод түвшинд хүрч уналаа. 2022 онд төлөгдөх нөхцөлтэй урт хугацаат нэг тэрбум ам.долларын Засгийн газрын бондын үнэ 84.7 ам.доллар хүртэл буурч, өдрийн 6.7 орчим хувийн уналт

харууллаа. Сонгуулийн дүн гарсны дараа хөрөнгө оруулагчид нэг улс төрийн хүчин үнэмлэхүй ялалт байгуулснаар улс төрийн орчин тогтворжих төлөвтэй гэж үнэлсний нөлөөгөөр бондын ханш сэргэж наймдугаар сарын эхэн үе хүртэл 15.4 орчим хувиар өсөөд байсан юм. Харин Сангийн сайд өрийн дарамт огцом нэмэгдэж байгаа энэ үед дефолтоос сэргийлж, хямралыг даван туулах төлөвлөгөө боловсруулж байгаагаа мэдэгдсэний дараа хөрөнгө оруулагчид Монголын бондоос позицоо эрчимтэй татан авч ханш унах хөдөлгөөн харуулж байна. Энэ хэрээр бондоо худалдахын тулд хөрөнгө оруулагчид өгөөжөө өндөр дуудаж байна. Тухайлбал 2022 онд төлөгдөх нөхцөлтэй 10 жилийн хугацаатай бондын өгөөж 1.29 нэгж хувиар өсч, 8.43 хувьд хүрээд байгаа юм. Мөн өгөөжийн түвшин долдугаар сарын нэгнээс хойших дээд түвшинд хүрчээ. Харин 2018 онд төлөгдөх нөхцөлтэй таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын Монголын Засгийн газрын бондын өгөөж 2.39 хувиар өсч, 8.77 боллоо. Ялангуяа олон улсын хэвлэлүүд Сангийн сайдын “Хямралын эсрэг” төлөвлөгөөг онцолж байна. Дээрх мэдэгдлийн дараа "Barclays" банкны шинжээчид Монголын бондод өгөх үнэлгээ төлвөө буурууллаа.

 

Шинжээчид Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн "стэндбай" хөтөлбөрт орсноор богино хугацаат гадаад өр төлбөрөө төлөх хувилбарыг сонгох болов уу гэж харж байгаагаа илэрхийлжээ. Ялангуяа Монгол Улсын Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 78 хувьд хүрнэ гэсэн тооцоо хөрөнгө оруулагчдыг Монголын бондоос татгалзахад хүргэж байгааг "Allianz Global investors"-ийн шинжээчид онцолж байна.

Монгол Улсын хувьд БНХАУ-ын эдийн засгийн удаашралтай холбоотойгоор гол түүхий эдийн үнэ ханш буурснаар таагүй нөхцөл байдалд хүрээд байгаа юм. Ерөнхий сайд болон Сангийн сайд нарын зүгээс хүнд нөхцөл байдалд өрийн дарамтад орсон төсөв хүлээн авч ихээхэн сорилт тулгараад байгааг илэрхийлсэн мэдэгдэл хийгээд байгаа нь хөрөнгө оруулагчдыг хөгжиж буй орнуудыг чиглэсэн ялангуяа Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалтаа дахин нягтлахад хүргэж байна гэж олон улсын шинжээчид үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35286
0 эможи
keyboard_arrow_up