COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монгол улсын инфляци өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлттэй байна

2016 оны 8 сарын 09

Сүүлийн хоёр сард Монгол Улсын инфляцийн эрч суларч, оны эхнээс тооцсон хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци өнгөрөгч долдугаар сарын байдлаар 2.3 хувьтай гарчээ. 2014 болон 2015 онд буюу сүүлийн хоёр жилийн хөдөлгөөнийг харахад долдугаар сард инфляци өмнөх сараас өсөлттэй байсан бол энэ удаад буурах чиглэлтэй байна хэмээн Төвбанкнаас мэдээллээ. Монголбанкнаас оны эхнээс 2.3 хувийн өсөлттэй гараад байгаа инфляцийн түвшинг ирэх хоёр улиралд төдийлөн өсөхгүй харин 2016 оны сүүлээс нэмэгдэх төлөвтэй байгааг онцолж байна. Улмаар 2017 онд зорилтот түвшнээс өндөр буюу долоон хувиас давах төлөвтэй байгааг Монголбанкны инфляцийн төлөв байдлын тайланд дурджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35198
0 эможи
keyboard_arrow_up