COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарын дунджаас 0.4 хувиар буурчээ

2014 оны 2 сарын 12

Энэ сарын 5-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарын дундажтай харьцуулахад 0.4 хувиар, өмнөх долоо хоногийнхоос 0.1 хувиар тус тус буурсан байна. Энэ нь сар шинийн баярын өмнө хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 3.5 хувиар өссөнтэй харьцуулахад эерэг сайн үзүүлэлт болж байна.

 

Улсын хэмжээнд болон Улаанбаатар хотын сарын инфляци энэ оны эхний сард 1.7 хувьтай гарахад өрхийн хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний 40 гаруй хувийг бүрдүүлдэг махны үнэ 6.6-9.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн. Учир нь энэ оны нэгдүгээр сард махны үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 15.5-71.9 хувиар буурсан байна. Харин хоёрдугаа сар гарснаас хойш эхний долоо хоногт махны үнэ 0.1-2 хувиар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Тодруулбал, энэ сарын 5-ны байдлаар хонины ястай махны үнэ 0.7 хувиар буурч, нэг килограмм нь дунджаар 7365 төгрөг, үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар хямдарч 7450 төгрөг болсон байна. Түүнчлэн сар шинийн баярын өмнө нэг килограмм нь 9900 төгрөг байсан үхрийн цул мах баярын дараа 60 төгрөгөөр хямдарч, 9840 төгрөг болжээ. Хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хоёрдугаар сарын эхний долоо хоногт зөвхөн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурсан бол дээдийн дээд гурилын үнэ өмнөх сараас 2.3 хувиар нэмэгдэж, нэг болон хоёрдугаар зэргийн гурилын үнэ тогтвортой байсан байна. Мах, гурилаас гадна цагаан будааны үнэ өмнөх долоо хоногоос 2.9 хувиар өссөн бол хүнсний ногооны үнэ дунджаар 0.4-2.5 хувиар буурсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
349
0 эможи
keyboard_arrow_up