Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хуучин орон сууцны үнэ 4-6 сая орчим төгрөгөөр буурчээ

2016 оны 5 сарын 12

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны өнгөрсөн сарын үр дүнг өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн сард орон сууцны үнийн ерөнхий индекс 3.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад -11.2 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 15.2 хувьтай гарсан юм. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад -3.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -9.5 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -3.8 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -2.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -13.1 хувиар буурсан үзүүлэлт юм. ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон. Энэ тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 5019 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

Албаны зүгээс орон сууцны үнийн индексийг ийн тодорхойлсон бол зах зээлд хуучин орон сууцны нэг өрөө байрны үнийг дүүрэг тус бүрээр нь тодорхойлвол Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 70.4 сая төгрөг, Баянгол дүүрэгт 69.6 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 30.8 сая төгрөгийн ханштай байна./ Энэ нь зах зээл дээр хувь хүний өөрсдийн нэрлэж буй үнэ ханш болно/

Мөн хоёр өрөө байр Чингэлтэй дүүрэгт 106.5 сая төгрөг, Баянзүрх дүүрэгт дундаж буюу 98.3 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны үнэд давхрын тоо нөлөөлөхгүй боловч агаарын чанарын индекс, өрөөний хэмжээ, барилгын багтаамж, ашиглалтанд орсон он, барилгын хийц зэрэг долоон үзүүлэлт үнэ тогтооход голлох нөлөөг үзүүлж байгаа юм. Түүнчлэн орон сууцны ипотекийн зээлийн хүү 5 хувь болсонтой холбоотойгоор орон сууцны үнэ эрэлт нэмэгдэж, үнэ буурахад нөлөөлж байгааг ч албаныхан онцолсон юм. 

Тухайлбал агаарын чанарын индекс нэмэгдэх тусам үнэ буурах магадлалтай байдаг бол өрөөний хэмжээ нэг метр квадратаар нэмэгдсэн тохиолдолд үнэ дунджаар 1.8 сая төгрөгөөр нэмэгдэх хамаарал ажиглагдсан байна. Мөн тухайн орон сууцны ашиглалтад орсон он хуучин байх тусмаа үнэ буурах хандлагатай байдаг. Энэ сарын байдлаар орон сууцны арилжаа эрхлэгч хувь хүмүүс болоод компаниудын хувьд орон сууцны борлуулалт эрс буурсан учир дундаж үнээс 4-6 сая төгрөгөөр буурсан талаар мэдээлж байв. Хотын захын хуучин орон сууцны нэг өрөө байрны хамгийн доод үнэ 30,8 сая төгрөг хүртэл буурсан нь урьдны жилүүдийн дундаж үнээс хамгийн доод түвшиндээ хүрсэн тохиолдол болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33126
0 эможи
keyboard_arrow_up