COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хонины мах 6950 төгрөгийн үнэ ханштай байна

2016 оны 5 сарын 11

Дөрөвдүгээр сард хэрэглээний үнийн индексээр тооцсон жилийн инфляцийн түвшин 3.1 хувьтай гарч, өмнөх сараас 1.4 нэгж хувиар өслөө. Ийнхүү 2016 он гарсаар дөрөв дэх сардаа дараалан өссөн дүнтэй гарч байна. Төв банк инфляцийн түвшин 2016 оны эцэс хүртэл буурч, 2017 онд эргээд өснө гэсэн урьдчилсан таамагтай байгаа юм. 2016 оны эхний гурван улиралд нийлүүлэлтийн шалтгаантай хүнсний инфляцийн дарамт багасч, ерөнхий инфляци буурах хүлээлттэй байгаа тухай инфляцийн төлөв байдлын тайландаа тусгасан байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар инфляцийн түвшин өмнөх оны дөрөвдүгээр сартай харьцуулахад 0.2 нэгж хувиар дээгүүр тогтжээ. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс махны үнэ харьцангуй өсөх хандлагатай байсан юм. Тухайлбал оны эхэнд нэг кг нь 4625 төгрөгтэй байсан хонины махны үнэ дөрөвдүгээр сарын мэдээгээр 6935 төгрөгт хүрч өссөн байна. Аймгуудыг сараар нь харвал зөвхөн Баян-Өлгий аймгийн инфляци гуравдугаар сараас 1.3 нэгж хувиар буурчээ. Харин Дорнод аймагт инфляцийн түвшин хамгийн их буюу 3.6 нэгж хувьтай гарсан байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33038
0 эможи
keyboard_arrow_up