Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ам.доллар чангарч, алтны ханш сулрав

2016 оны 3 сарын 26

Мягмар гарагийн өглөө Брюссельд болсон террорист халдлагын дараагаар богино хугацаанд өсөөд байсан алтны ханш лхагва гарагт эргэн уруудаж, долоо хоногийн хамгийн доод түвшиндээ хүрлээ.

Лондоны бирж дээр лхагва гарагийн өглөө алтны ханш нэг гаруй хувиар унаж, унци нь 1231.6 ам.долларт буулаа. Хөрөнгө оруулагчид алтаар баталгаажсан валют арилжааны сангуудыг худалдан авах болсон нь шар металлын үнийг он гарсаар бараг 20 хувь өсөөд байсан юм.

Шар металл хатуу хөрөнгө болно гэсэн хандлага түгээмэл ч ам.долларын үнэ цэн ялгаагүй өндөр. Лхагва гарагт ам.долларын голлох валютуудтай харьцах ханш чангарч, долоо хоногийн дээд хэмжээнд хүрлээ. Бельгид болсон халдлагын дараа буюу мягмар гарагт алтны ханш нэг хувиар өсч, унци нь 1260 ам.долларт хүрсэн.

HSBC-ийн шинжээч Жим Стил “Одоогийн нөхцөлд алтны үнэд өөрчлөлт идэвхтэй явагдах хэдий ч ерөнхийдөө өмнөх шигээ өсөхгүй. Алт бол ирээдүйд учирч болох эрсдэл, ам.долларын ханшийн хэлбэлзлээс ихээхэн шалтгаалдаг” хэмээв.

АНУ-ын Холбооны нөөц энэ онд бодлогын хүүгээ өсгөж магадгүй гэсэн хүлээлт бондын зах зээлд үүссэнтэй холбоотойгоор алтны үнэ он гарсаар өсөөд байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Холбооны нөөцийн эрх бүхий албаныхан бодлогын хүү өсгөх төлвөө сулруулсан. Гэсэн хэдий ч бодлогын хүүг өсгөснөөр АНУ-ын инфляцийн түвшинг нэмэгдүүлнэ гэсэн сүүлийн саруудад үргэлжилж буй маргаан зах зээлүүдийн төлөвт нөлөөлсөн хэвээр байна. Филадельфийн Холбооны нөөцийн банкны тэргүүн Патрик Харкер мягмар гарагт АНУ бодлогын хүүгээ ирэх сараас хэтрүүлэлгүй өсгөх хэрэгтэйг хэлсэн.

Алтны өгөөжийг багасгаснаар алт худалдан авагчдад ашиггүй байж мэдэх Холбооны нөөцийн банкны бодлогын хүү өсгөх шийдвэр, түүнээс үүдэх зах зээлүүдийн цочрол ирэх сард тохиож магадгүй хэмээн алтны хөрөнгө оруулагчид хөдлөөд эхэлжээ. “Зах зээлд үүссэн энэ өөрчлөлт бодлогын хүү өссөнөөр ам.доллар чангарч, алтны үнийг сулруулна гэсэн урт хугацааны хүлээлт” хэмээн UBS-ийн шинжээч тайлбарлав.

Валют арилжааны сангуудыг худалдан авах нь өндөр хэвээр байна. Bloomberg- ийн мэдээгээр даваа гарагт алтаар баталгаажсан валют арилжааны сангуудыг худалдан авах нь 0.2 хувиар нэмэгдэж, 1766 тоннд алтаар хэмжигдэж буй нь 2014 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт аж.

Харин алтны төлөвийг барьж магадгүй байгаа Энэтхэг, Хятадаас хөрөнгө оруулагчид цөөхөн байна. Хоёрдугаар сард Швейцарийн алтны экспорт 93.1 тонн байсан нь 2014 оны наймдугаар сараас хойших хамгийн бага хэмжээ гэдгийг Commerzbank мэдээлж байна. Хятад, Хонконг, Энэтхэг руу гаргах алтны экспорт нь өмнөх сартай харьцуулахад 40 гаруй хувь доогуур байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30670
0 эможи
keyboard_arrow_up