Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төсвийн алдагдал 259 тэрбумд хүрчээ

2016 оны 3 сарын 14

Улсын хэмжээнд өнгөрсөн сард хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхаас 0.7 хувиар өссөн талаар УБСГ-ын Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан мэдээлэв.

Хэрэглээний үнийн индекс өсөхөд хүнсний бараа, ундаа , усны бүлгийн үнэ 3.4 хувь, хувцас, барааны бүлгийн үнэ 0.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин орон сууц, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 1.9 хувиар буурчээ. Энэ нь урин дулааны улирал ирж, иргэд нүүрс, мод худалдан авах нь буурсантай холбоотой юм. 

Өнгөрсөн сард улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 709 тэрбум төгрөгт хүрсэн бол зарлага 967 тэрбум төгрөг болжээ.

Ингэснээр төвсийн тэнцвэржүүлсэн тэнцэл 259 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь сүүлийн 5 жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт юм.

Төсвийн орлогын 88 хувийг татвар бүрдүүлж байгаа аж. Үүнээс НӨАТ 22 хувь, Онцгой албан татвар 12 хувийг бүрдүүлж байна.

Төсвийн урсгал зардлын 90 хувийг бараа, ажил үйлчилгээ худалдан авах болон урсгал шилжүүлэг эзэлж байгаа юм.

Мөн мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 10 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 1.4 хувиар өсчээ. Харин хадгаламжийн хэмжээ 7.4 тэрбум их наяд болсон бөгөөд үүнээс төгрөгийн хадгаламж, 5.4 их наяд, валютын хадгаламж 2.1 их наядыг эзэлж байна.

Мөн зээлийн өрийн үлдэгдэл 11.6 их наяд хүрсэн байна. Үүнээс 974 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл, 889 тэрбум төгрөгийн чанаргүй зээл эзэлж байна. Энэ нь зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Монгол Улс энэ оны эхний хоёр сард 105 оронтой гадаад худалдаа хийж, 261.2 сая ам.долларын ашиг олжээ. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд гадаад орнуудтай нийт 965.4 сая ам.долларын худалдаа хийсэн бөгөөд үүний 613.3 сая ам.долларыг импорт, 352.1 сая ам.долларыг экспорт эзэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30033
0 эможи
keyboard_arrow_up