COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Чанаргүй зээлийн хэмжээ гурав дахин нэмэгджээ

2015 оны 10 сарын 22

  Иргэдийн зээл төлөлтийн хугацаа хэтрэх хандлагатай болж, чанаргүй зээл нэмэгдэж байна. Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс гурав дахин нэмэгдэж, 828.6 тэрбум төгрөг болсон байна.

Хадгаламжийн хувьд нийт үлдэгдэл 7 их наяд 828.4 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 4.4 хувиар нэмэгджээ. Иргэд гадаад валютаар мөнгөө байршуулах хандлага хэвээр байгаа буюу үлдэгдлийг II улиралтай харьцуулахад 2.7 хувиар нэмэгдсэн бол төгрөгийн хадгаламж мөн адил хоёр хувиар өссөн байна. Харин зээлийн өрийн үлдэгдэл эхний гурван улирлын байдлаар өмнөх онтой харьцуулахад 4.5 хувиар буурч, хурд нь саарчээ.

Үндэсний cтатистикийн хорооноос мэдээлж байгаагаар мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар буурч, 9 их наяд 938.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөнгөний нийлүүлэлтийн 52.1 хувийг төгрөгийн хадгаламж, харин 21 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлжээ. Мөн 10.4 хувийг гадаад валютын харилцах, 12 хувийг төгрөгийн харилцах дансны үлдэгдэл бүрдүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25931
0 эможи
keyboard_arrow_up