COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 10, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

how_to_vote Сонгууль 2020

Долларын ханш 2001 төгрөгт хүрлээ

админ
2015 оны 9 сарын 14

    Долларын төгрөгтэй харьцуулах ханш өсч 2000 төгрөг давлаа. Одоогийн байдлаар валют арилжааны "Найман шарга" зах дээр доллар 1999 төгрөгөөр зарагдаж байгаа бол арилжааны зарим банкууд 2000-2001 төгрөгөөр худалдаалж байна. Тодруулбал, Капитрон, Капитал зэрэг банкууд 2001 төгрөгөөр зарж байгаа аж. Харин бусад банк нь найман шаргатай адил 1999 төгрөгөөр зарж байна.

Саяхан 1900 төгрөгтэй байсан долларын ханш огцом өсөх болсон шалтгаан нь валютын нөөц багассантай холбоотой юм.

Гадаадын хөрөнгө оруулалт энэ хэвээр өсөхгүй байвал долларын ханш нэмэгдсээр байх болно гэж Ерөнхий сайдаасаа эхлээд эдийн засагчид хэлж  буй. Тиймээс даруй уул, уурхайн том төслүүдээ хөдөлгөх арга хэмжээг авах шаардлагатай байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25117
0 эможи
keyboard_arrow_up