COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Татвар суутгагчийг тоолж, бүртгэн, кассжуулна

2015 оны 9 сарын 04

Нийслэлийн зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа болон тамхины жижиглэн худалдаа эрхлэн явуулж буй иргэн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/695 дугаар захиамжийн дагуу  Улаанбаатар хотод зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа болон тамхины жижиглэн худалдаа эрхлэн явуулж буй иргэн, хуулийн этгээдийг тоолох, албан татвар суутгагчаар бүртгэх ажлыг 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Ингэснээр нийслэл хотын албан татвар суутгагчийн мэдээллийн нэгдсэн санг бий  болгох, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм.  Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх ажлын хэсгийг дүүрэг, хороодын хэмжээнд байгуулан ажиллах юм байна гэж Нийслэлийн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24900
0 эможи
keyboard_arrow_up