COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

640 тэрбум төгрөгийн татварын өр хүлээгдэж байна

2015 оны 9 сарын 03

Засгийн газрын өмнөх хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг баталсан. Тэгвэл өчигдөр “Сайдын цаг” уулзалтад засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сангийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогт оролцож, уг журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийлээ. Дээрх хуульд хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөвөөр санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр бүртгүүлбэл хуулиар хүлээлгэх хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр заасан. Ингэснээр эрүүгийн хэрэг үүсгэж, захиргааны хариуцлага хүлээлгэхгүй. Мөн гйүцэтгэх ажиллагаа явуулахгүй юм байна.
 
Энэ хуулиар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Онцгой албан татвар, Гаалийн албан татварыг өршөөнө. Одоогийн байдлаар 640 орчим тэрбум төгрөгийн хүлээгдэж буй татварын өр байгаа аж. Үүний тодорхой хэсгийг хүү, алданги эзэлдэг байна. Татвар төлөлтийг бодитой болгох үүднээс ямар арга хэмжээ авах талаар Сангийн яам, Татварын ерөнхий газар судалгаа хийж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24839
0 эможи
keyboard_arrow_up