Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүнсний ногооны үнэ инфляцид нөлөөлжээ

2015 оны 8 сарын 13

Долдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийлээ.


Ингэхдээ сүүлийн саруудад инфляцийн түвшин харьцангуй тогтвортой байгааг дуулгав. Өнгөрсөн сарын хувьд инфляцийн түвшин 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь өмнөх сараас 0.3 хувийн өсөлттэй гэсэн үг юм.

Энэ өсөлтөд голчлон дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлжээ. Өнгөрсөн сарын хувьд ургацын ихэнх хувийг алдах сургаар зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Энэ нь инфляцийг 0.3 хувиар өсөхөд голчлон нөлөөлсөн гэв.

Ховд аймгийн хувьд бусад аймгуудтай харьцуулахад инфляцийн хэмжээ нь хамгийн их буюу өнгөрсөн сараас 1.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24310
0 эможи
keyboard_arrow_up