COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Махны үнэ тэнгэрт хадаж байна уу

2014 оны 4 сарын 09

Ам.долларын ханш болоод бензинийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байгаа. Энэ нь иргэдийн эдийн засаг болоод амжиргааны түвшинд хүчтэй нөлөөлж байгаа юм. Өнөөдөр 10000 төгрөгт 1кг мах авч түүнээс илүү зүйл авахад хүрэлцэхээргүй болсон цаг. Хүнсний гол нэрийн барааны үнэ долоо хоногт тутамд бага багаар нэмэгдсээр байна. Хамгийн ихээр нэмэгдэж буй нь махны үнэ болжээ. Тодруулбал: Үндэсний статистикийн хорооноос долоо хоног бүр хүнсний гол нэрийн барааны дундаж үнийн судалгааг гаргадаг. Дээрх судалгаагаар Улаанбаатар хотод зарагдаж буй махны үнэ дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1-3.7 хувиар өссөн байна. Дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 8.5 хувь, үхрийн ястай мах 1.5 хувь, үхрийн цул мах 3.7 хувь, адууны мах 0.1 хувь, ямааны мах 1.0 хувиар өсчээ. Харин өмнөх долоо хоногийнхоос хонины ястай махны үнэ 6.9 хувь, үхрийн ястай мах 0.9 хувь, үхрийн цул мах 3.5 хувиар өсч, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.

1 кг хонины /ястай/ мах дунджаар 7635 төгрөг, үхрийн /ястай/ мах 8555 төгрөг, үхрийн цул мах 10335 төгрөг, адууны мах 6550 төгрөг, ямааны мах 5775 төгрөг гэх мэт үнэтэй байгаа юм. Махны үнийг нэмэх болсон шалтгааныг шүлхий өвчин гарсантай холбон тайлбарлаж байна. шүлхий өвчин гарсанаар нийслэлд нийлүүлэх махны хэмжээ буурч нөөц мах дуусаж байгаа нь ийн үнэ нэмэх болсон шалтгаан ажээ. Гэхдээ шүлхий өвчин ч намжиж, ам.долларын ханш огцом өсчөөгүй байгаа энэ үед үнэ нэмэгдэх шалтгаан байхгүй баймаар.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1262
0 эможи
keyboard_arrow_up