Хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урласан “Хархорум-800“ зоос гаргалаа Хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урласан “Хархорум-800“ зоос гаргалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урласан “Хархорум-800“ зоос гаргалаа

2020 оны 12 сарын 10

Монголбанкны Эрдэнэсийн сангаас Монгол Улсын болон олон улсын ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг. Энэ онд Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан “Хархорум 800 жил” 2 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг шинээр гаргаад байна. Тус дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урлаж, зоосны голд шилэн шигтгээ суулгасан байна.

 

Мөн 2020 онд Монголбанкнаас худалдаалж байгаа дурсгалын алтан зоос, мөнгөн зоос, алт, мөнгөн гулдмайн үнийг шинэчлэн тогтоогоод байна. Иймд Монголбанкнаас гаргаж буй дурсгалын зооснуудын дэлгэрэнгүй мэдээллийг https://coin.mongolbank.mn/ цахим хуудас болон 11-329677 утсаар авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621894
2 эможи

keyboard_arrow_up