COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ОУВС: Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь 2017 онд байгуулсан гэрээгээ ЗӨРЧЛӨӨ

2020 оны 1 сарын 10

Arslan.mn

Өнөөдөр /2020.01.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 230 ахмад настны 776 тэрбум төгрөг тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төслийн хэлэлцсэн баталсан. Уг хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас санаачилсан билээ.

Тэгвэл эл асуудлаар Олон улсын валютын сангийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб “Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС-тай хийсэн гэрээгээ зөрчиж байна” хэмээн мэдээлжээ.

Энэ тухай reuters.com сайтад Популист бизнесмен, бөх, 2017 онд сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнгөрсөн долоо хоногт тохиосон шинэ жилийн үдэш “Бүх тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээн мэдэгдсэн. Энэ алхам нь “Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө бүх насаа зориулсан ахмадуудыг өрийн дарамтаас чөлөөлөх зорилготой” хэмээн хэлсэн юм. Ерөнхийлөгч энэ ажлаа гүйцэлдүүлэхийн тулд 2018 оны сүүл үед гүйцэтгэх ажиллагаа хийн, Хятадын хувийн хөрөнгө оруулагчдаас хурааж авсан Салхитын мөнгөний уурхайг ашиглана гэв.

Мөн өчигдөр буюу пүрэв гаригт түүний энэхүү төлөвлөгөөг парламентаар хэлэлцэн дэмжсэн ба төв банкнаас 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн арилжааны банкуудыг шинээр тэтгэврийн зээл олгохыг хориглосон билээ. “Тэтгэврийн зээлийг тэглэх тухай энэ санал нь 2017 онд ОУВС-гаас дэмжин баталсан эрх баригчдын хөтөлбөрийн зорилгод нийцэхгүй байна” хэмээн ОУВС-гийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб Reuters агентлагт илгээсэн захидалдаа дурджээ.

Тэрбээр “Энэ нь нийт ард иргэдийн нэгхэн хэсэгт туслах нэрийн доор тэртэй тэргүй өндөр байсан татварыг ДНБ-ий хоёр хувиар нэмэгдүүлж, цаашлаад инфляцыг өдөөн, валютын ханшийг нэмэгдүүлэх шалтгаан болоод зогсохгүй түүнд Засгийн газар зөв хяналт тавьж чадах эсэх нь санаа зовоосон асуудал болж байна. Баасан гаригт энэхүү төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс тайлбар асуухад хэн ч хариу хэлсэнгүй” хэмээжээ.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
3
612501
8 эможи

irgen
2020-01-18 20:55
gaitai buhiig songodog teneg ard tumendee
zochin
2020-01-16 17:48
Shunaliin tulam muguu bukh ter yu be.
зочин
2020-01-13 12:20
засгийн газар жастийн батхүү гэгч этгээдийн стандарт банкинд тависан 109 сая ам долларын өр зүгээр л тэглэчихсэн бараг болно . Монгол банкны агсан Золжаргал 650 мянган ам долларын хэрэг
зочин
2020-01-13 12:16
ОУВС удахгүй монголчуудыг хар жагсаалтанд оруулана .Учир гэрээгээ зөрчсөн бас тэр 12 их наядын авиллагал мөнгө угаасан ажиллагааг мэдчихсэн
хроа
2020-01-12 15:10
ОУВС бол Хүн төрлөхтнийг боолчлох гэсэн Ротшильдийнхний байг уулсан өнгөлөн далдлагдсан луйврын байгууллага эдний зөвлөгөөг дагаад өөд нараа харсан улс гэж дэлхийд байдаггүй юм гэсэн
ОУВС бол Ротшильдынхны байгуулсан луйврын байгуулгын нэг
2020-01-12 15:04
ах
Зочин
2020-01-12 12:55
12 сард зээл авсан хүмүүсийн зээл тэглэх асуудлыг зогсоох хэрэгтэй Урьдчилан мэдсэн байх магадлал өндөр байна
Зочин
2020-01-12 11:58
Үнэхээр ядарсанаа алагчилсан аянганы алаг байна даа .З2О-хүртэлх тэтгэвэртэй 6о дээш насны хүн батлан даалтгүй бол их хэмжээний зээл авьч чаддаггүЙ . Монголчуудын нас богино 55 дээш насны хоёр ахмад цөөхөн бүгд нэг үлдсэн буурайж хоцорёон байдаг .Ганц бие ахмад багахан өрхийн орлогоо 24-36 сараар зээлэх үү ? үүнийг бодож чадахгүй ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлынхан гэж байна уу? Улс орноо эдийн засгаа боддорг хүмүүс ийм зүйл хийх үү ? Хориг тавьж Үэдсэн хуулийн цэц нь цуцалмаар юм аа. Нэг сая төгрөгийн чихрийн цаас ч бидэнд хэрэггүй .Харин тэтгэвэрийн шинэчлэл хийх хэрэгтэй.
ззз
2020-01-12 00:57
хөөрхий Монгол улс мин гүрэний үеээс л өөрийн толгойгүй болжээ.70жил орос ах дарсан одоо оувс гэдэг ахтай болжээ.одоо дуу зохио шүлэг бич яруу найрагаа өргө.эхнээсээ дарга нар зугтаадл алга боллоо ядуус нутагтаа үлднээ.харин тэд тамруул явна.одооноос судалгаа явуул 1992оноос хойш төрд ажилсан нэртэй мангасуудын ач гучыг ч тэмдгэл тэд эх орноо зарсан хүн нохдын хойчс хэзээч тэднийг төрд оруул сайн судал хятад гэж судлаад болдог юм чинь урвагчдыг судлах л хэрэгтэй тэдныг үр үндсээр нь үзэн яд
Зочин
2020-01-11 19:31
ИРГЭН
2020-01-11 18:36
МАЙ ИХДЭХ ҮҮ БАГАДАХ УУ
Зочин
2020-01-11 13:01
Тэдэнд тусгаар Монгол улсын дотоод хэрэг яиар хмаа байнаа.
zochin
2020-01-11 11:43
ezen ni yuma medne gene gehgui yu
Зочин
2020-01-11 01:58
Зочин
2020-01-10 23:46
Моньл
Зочид
2020-01-10 23:45
Нээх л мэдэмхийрсэн
Хаш
2020-01-10 23:44
Хүмүүс тэр дундаа тэтгэвэр маш бага учир ядуу тарчиг байхад уин гэрээтэй манатад В
Зочин
2020-01-10 22:45
Гэрээгээ санах нь битгий хэл үндсэн хуулиа зөрчиж байгаа үнэн дорой сэтгэхүйтэй хүмүүс шүү дээ
keyboard_arrow_up