COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ҮСХ: Нэг өрхийн сарын дундаж орлого 189.2 мянган , зарлага 200 мянгаар ӨСЧЭЭ

2019 оны 11 сарын 15

Arslan.mn

Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос энэ оны аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын талаарх мэдээллээ  өнөөдөр  танилцууллаа.

"2.1 саяын орлоготой өрх 33 мянгаар нэмэгдэв"

Судалгаанаас харахад, нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 189.2 (17.6%) мянган төгрөгөөр өсчээ. Үүнд цалин хөлсний орлого 106.1 (18.0%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 51.1 (53.3%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2019 оны III улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 84.8 (7.9%) мянган төгрөгөөр, нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 200.4 (17.8%) мянган төгрөгөөр өсчээ. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 168.2 (19.6%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны III улиралд өмнөх оны мөн үеэс

  • 300000 төгрөгөөс доош орлоготой өрх 34.1 мянгаар,
  • 500001-700000 төгрөгийн орлоготой өрх 28.4 мянгаар буурсан бол
  • 1100001-1600000 төгрөгийн орлоготой өрх 18.7 мянгаар,
  • 1600001-2100000 төгрөгийн орлоготой өрх 45.1 мянгаар, 2.100000 төгрөгийн орлоготой өрх 33.4 мянгаар нэмэгдсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610556
1 эможи

v
2019-11-16 13:00
Hudlaa too
Зочин
2019-11-15 14:26
keyboard_arrow_up