COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Саарал жагсаалтад орсон эсэхийг маргааш эцэслэнэ гэв

2019 оны 10 сарын 17

Arslan.mn

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (ФАТФ) ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо үргэлжилж байна. Өмнө нь манай улс Австрали болон Тайланд улсын Банконгт хоёр удаа саарал жагсаалтад орох эсэх талаар хийсэн ажлын тайлангаа тавьсан. Саарал жагсаалтад орох эсэхийг эцэслэх энэ удаагийн хурлаар хэлэлцэх нэг асуудал нь Монгол Улсын тухай юм.

Тодруулбал, санхүүгийн урсгалд эрсдэл учруулж буй гэмт хэрэг, терроризмтой тэмцэх болон аюулгүй байдлын талаар авч хэлэлцэгдэх бөгөөд Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах эсэхийг шийднэ.

Монголбанкнаас өгч буй мэдээллээр шийдвэр энэ Баасан гарагт буюу энэ сарын 18-нд гарах бөгөөд тухайн үед тодорхой мэдээлэл дамжуулна гэв.

Одоогоор Парис хотноо тус байгуулагад хамтын ажиллагаатай орнууд , саарал жагсаалтад орох бусад орнууд болоод Монгол Улсад үнэлгээ хийж байна. Өнөөдрийн хуралдаанаар АНУ, Австрали зэрэг орон манай улсыг саарал жагсаалтад оруулна гэдэг байр суурьтай байсан байна. Гэхдээ хамтын ажиллагаатай бусад орнууд мөн байр сууриа илэрхийлснээр эцэслэгдэнэ. Монголбанкны зүгээс манайх өмнө нь Австрали, Банконгт болсон APG-ийн шалгуураар 40 үзүүлэлтээс 35-ийг нь хангасан гэсэн үнэлгээ авсан. Энэ үнэлгээгээр бол саарал жагсаалтад орох ёсгүй гэлээ. Тус хуралд манай улсаас Монголбанкны ерөнхийлөгч тэргүүтэй гурван хүн оролцож байна гэсэн мэдээллийг Төвбанкны дэд ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн өгч буй ч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон цахим орчинд Монгол Улсыг саарал жагсаалтад орсон хэмээн мэдэгдээд байна. С.Эрдэнэ “Дөнгөж сая Францын Парис хотод болсон ФАТФ-ийн хурлаар Монгол Улсыг санхүүгийн “саарал жагсаалт”-д оруулах шийдвэр гарсан гэх мэдээлэл надад ирлээ.  Саарал жагсаалтад орсон шалтгаан арилжааны банкуудын активын асуудал.

Саяхан ОУВС-аас арилжааны банкнуудын активыг нэмэгдүүлэх чиглэлээр удаа дараа шаардлага хүргүүлсэн. Үүний хүрээнд банкны активыг 700 тэрбумд нэмэгдүүлсэн юм билээ. Манай улс үүний 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотолж чадсан. Гэвч 500 тэрбумын эх үүсвэрийг нотолж чадаагүй. Энэ нь биднийг саарал жагсаалтад орох хэмжээнд хүргэлээ. Иймд Монгол Улс яаралтай энэ жагсаалтаас гарах тал дээр анхаарах хэрэгтэй” гэлээ. Харин энэ тухай FATF-аас албан ёсны мэдээлэл хийгээгүй гэж Төвбанк мэдэгдэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

2019.10.17 № 206 (6173)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609354
0 эможи

Зочин
2019-10-17 12:17
keyboard_arrow_up