COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДЭЛХИЙН БАНК: Нийт хүн амын 25 хувь нь ядууралд өртөх магадлал МАШ ӨНДӨР байна

2019 оны 10 сарын 10

Arslan.mn

Дэлхийн банкнаас Монгол болон бүс нутгийн эдийн засгийн тайланг өнөөдөр танилцууллаа.

Монгол Улсын 2019 оны эдийн засгийн өсөлтийг 6.9%-тай хэмээн таамаглаж байна.

Энэ нь 2019 оны дөрөвдүгээр сард дэвшүүлж байсан таамгаас нь 0.3 пүнктээр доошилсон үзүүлэлт бөгөөд ирэх онд нь таамгаа 0.6 пунктээр бууруулж, эдийн засаг 6.3%-ийн өсөлттэй байна хэмээн үзэж байна. 

Эдийн засгийн өсөлт тогтвортой байхад нүүрсний салбарын гүйцэтгэл, хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэл тэр дундаа махны экспорт сайн байгаа зэрэг нь нөлөөлжээ.

 Мөн хөгжлийн түнш байгууллагуудын 5.5 тэмбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилсэн нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлд эергээр нөлөөлсөн. Үүний зэрэгцээ макро эдийн засаг, тэр дундаа төсвийн менежмент оновчтой байсан, бүтцийн шинжтэй бодлогууд үргэлжлэн хэрэгжиж байгаа нь багагүй хувь нэмэр оруулсан хэмээн Дэлхийн банк дүгнэж байна.

Arslan.mn

Энэ талаар Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану “Ирэх хоёр жилд эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувьтай байх төлөвтэй байна. Засгийн газар 2016 оноос эхлэн өрийн түвшин бууруулах дорвитой ажил хийсний хүчинд өрийн түвшин буурч байгаа гэж үзэж байна.

Одоо нийгмийн халамж дээр түлхүү анхаарах шаардлагатай байна. Учир нь, ядуурлын түвшин 2016 оноос 1.2 нэгжээр л буурсан байгаа нь анхаарвал зохих асуудал болоод байна.

 Ингэснээр нийт хүн амын 25 хувь нь ядуурлын шугамтай ойр буюу ядууралд өртөх магадлал маш өндөр байна.

Тиймээс ядуурлын төвшинтэй уялдсан нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.” гэв.

Arslan.mn

АНУ-Хятадын хоорондох худалдааны маргаан үргэлжилж, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан нь уг бүс нутгийн орнууд бүтээмжийг дээшлүүлж, өсөлтийг дэмжихэд чиглэсэн шинэчлэл хийх шаардлагатайг харуулж байна. Тодруулбал хөрөнгө оруулалтыг татах, бараа бүтээгдэхүүн, технологи, ноу-хаугийн хөдөлгөөнийг зохицуулахад чиглэсэн худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зохицуулалтын шинэчлэл хийх нь зүйтэй байгааг онцолжээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609125
0 эможи

Зочин
2019-10-10 22:09
Зочин
2019-10-10 15:37
сонирхолтой
keyboard_arrow_up