COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ИНФОГРАФИК: Өнгөрсөн сард 196 ихэр хүүхэд мэндэлжээ

2019 оны 6 сарын 13

Arslan.mn

Үндэсний статистикийн хороо улсын хэмжээнд 2019 оны 5 дугаар сард мэндэлсэн 6742 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.

Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сард 31.7 мянган эх амаржиж, 32.0 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 174 (0.6%)-өөр, амьд төрсөн хүүхэд 188 (0.6%)-аар нэмэгдсэн байна. Энэ оны 5 дугаар сард 6835 эх амаржиж, 6899 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 157 (2.4%)-гоор, амьд төрсөн хүүхэд 176 (2.6%)-гаар нэмэгджээ.

Arslan.mn

Нийт төрсөн хүүхдийн

  • 3492 нь эрэгтэй,
  • 3250 нь эмэгтэй,
  • 196 нь ихэр, дундаж жин нь 3400 грамм, дундаж өндөр 51 см байна.
Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал, 4.3 хувь нь 20 хүртэлх насны, 92.1 хувь нь 20-39 насны, 3.7 хувь нь 40-өөс дээш насныхан юм.

Arslan.mn

Мөн амаржсан эхчүүдийн 2.1 хувь нь боловсролгүй, 5.2 хувь нь бага, 14.4 хувь нь суурь, 38.8 хувь нь бүрэн дунд, 4.8 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 33.9 хувь нь дипломын болон бакалаврын, 0.8 хувь нь магистр, докторын зэрэгтэй байна. Амаржсан эхчүүдийн 53.7 хувь нь гэрлэсэн, 44.9 хувь нь гэрлээгүй, 1.3 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан байжээ

Arslan.mn

Эх сурвалж: ҮСХ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604749
2 эможи

keyboard_arrow_up