7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СУДАЛГАА: Монгол улс эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн үзүүлэлтээр 10 байраар УХАРЛАА

админ
2019 оны 6 сарын 03

Arslan.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019"-ийг өнөөдөр танилцууллаа. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг дэлхийн улсуудтай харьцуулж гаргадаг байна.

Швейцарийн IMD бизнесийн сургуулиас дэлхийн 63 орныг хамарсан "Өрсөлдөх чадварын судалгаа-2019"-нд энэ жил Монгол Улс өрсөлдөх чадвараараа 63 улсаас 62 дугаарт эрэмбэлэгдэж, Венесуэл улсын өмнө жагсжээ. 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал И.Одончимэг   "Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвтэй 2010 оноос хойш хамтран ажиллаж байна. Тус судалгаа нь дөрвөн үзүүлэлтийн дагуу улс орнуудыг харьцуулдаг ба манай улс дараах байруудад эрэмбэлэгдсэн. 

  • Эдийн засгийн тамир тэнхээ 58
  • Бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа 59
  • Засаглалын үр ашигтай байдал 61
  • Дэд бүтэц 62 дугаарт тус тус бичигдсэн байна.

Өрсөлдөх чадварын оноо буурахад нөлөөлсөн хүчин зүйлээс дурдвал өнгөрсөн  нэг жилийн хугацаанд судалгаа хөгжлийн зардал, төсвийн алдагдал, хөрөнгийн зах зээл, худалдаа үйлчилгээний экспорт,  аялал жуулчлалаас олсон орлого үзүүлэлтүүд хамгийн ихээр сайжирсан бол хэрэглээний үнийн индекс, урсгал тэнцэл, ил тод байдал, тэтгэврийн сан зэрэг үзүүлэлтүүд муудсан байна." гэв.

Arslan.mn

Мөн Манай улсын хувьд эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн үзүүлэлтээр өнгөрсөн жил 48 дугаарт орсон. Гэтэл энэ жил 58 дугаарт эрэмбэлэгдэж, 10 байраар ухарсан байна. Үүнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин бусад улстай харьцуулахад бага буюу залуучуудын ажилгүйдэл их байгаа нь нөлөөлсөн байна.

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604281
0 эможи

keyboard_arrow_up