7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Чанаргүй зээл 1.9 их наяд төгрөгт хүрч өсчээ

админ
2019 оны 4 сарын 15

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2019 оны гуравдугаар сарын эцэст 19.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 112.4 (0.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.6 (22.5%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2019 оны гуравдугаар сарын эцэст 897.8 тэрбум төгрөг байна. 

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны гуравдугаар сарын эцэст 17.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 223.1 (1.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.3 (23.5%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 913.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 13.1 (1.4%) тэрбум, өмнөх оны мөн үеэс 22.2 (2.4%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.2 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.4 пунктээр тус тус буурсан байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны гуравдугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөгт хүрч өслөө. Энэ нь өмнөх сараас 20.9 (1.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 633.4 (51.4%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.0 пунктээр өссөн болохыг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. 

Нийт чанаргүй зээлийн 1.6 их наяд буюу 85 орчим хувийг хувийн салбарын чанаргүй зээл эзэлж байгаа бол үлдсэн 15 орчим хувь нь иргэдийн чанаргүй зээл байгааг доорх график харуулж байна.  

Зураг. Чанаргүй зээл, сарын эцэст, тэрбум төгрөг

 

 

 

Эх сурвалж: ҮСХ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602280
0 эможи

Иргэн
2019-04-15 15:56
Монголд нэг хэсэг хүмүүс зээл авах нь эргэж өгөгөхгүй байж болдог мэтээр ойлгож байгаа, Монгол банк иргэдийн санхүү зээлийн хариуцлагатай байх талаар соён гэгээрүүлэх мэдлэг мэдээлэл өгөх талаар ямар ч ажил хийхгүй байна
keyboard_arrow_up