COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

2018 онд хамгийн чинээлэг бүлгийн хэрэглээ ядуу бүлгийнхнээс 5.1 дахин их байв

2019 оны 2 сарын 21

Arslan.mn

2018 оны байдлаар хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.1 дахин их байна. Тухайлбал, хүн амын нийт хэрэглээнд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ 7.7 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 39.5 хувийг эзэлж байгаа юм.

2018 онд өрхийн сарын орлого 17 орчим хувиар өсөж, 1.1 сая төгрөг хүрээд байна. Үүнд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн орлого өссөн нь гол нөлөө үзүүлжээ. Харин инфляц дунджаар 6-8 хувьд хэлбэлзэж байсан 2018 онд үнийн нөлөөллийг арилгасан бодит орлогын хэмжээг харвал өсөлт нь хоёр дахин буурч, найман хувьтай байгаа юм. Мөн өрхийн дундаж мөнгөн орлого 1.1 саяд хүрэхгүй орлоготой өрх нийт өрхийн 60 орчим хувийг эзэлж байна. Харин зарлагын хэмжээ 11.4 хувиар өсөж, 1.1 сая төгрөг хүрсэн байна.

Өрхийн зарлага өсөхөд бараа үйлчилгээний үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүнд зарцуулах мөнгө 18 орчим хувиар нэмэгдсэн байна. Махны экспорт огцом өссөнөөр дотоодод махны нийлүүлэлт хумигдаж үнэ өссөн гэж ХХААХҮЯ тайлбарлаж байсан юм. Мөн инфляцад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл нь түлш болон шатахууны үнэ байсан тухай Төв банк онцолж байв.

2017 онд Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо хамтран ядуурлын судалгааны дүнгээ танилцуулахад хүн амын гуравны нэг нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байжээ. Ядуурлын судалгааг хоёр жилд нэг удаа шинэчилдэг бөгөөд судалгааны дүн энэ онд гарах юм байна.

Эх сурвалж: Bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600438
0 эможи

keyboard_arrow_up