COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ам.долларын ханш 2600 төгрөг давах магадалтай

2018 оны 11 сарын 21

ам долларын ханш зурган илэрцүүд

Монголбанкаас зарласан ханшаар өчигдөр ам.доллар 2580.79 төгрөгтэй тэнцэв. Энэ нь 14 хоногийн өмнөхөөс 15 төгрөгөөр чангарсан үзүүлэлт юм. Тэгвэл “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд 18.00 цагийн үед ам.долларыг 2586 төгрөгөөр авч, 2589-өөр борлуулж байлаа. Ченжүүд “Ам.доллар” хомсдох шинжтэй байна. Тиймээс цаашид ханш өснө гэсэн хүлээлттэй байгаа. Ханш 2600 төгрөгөөс давах магадлал тун их гэж ярилаа. Валютын хар зах гэгддэг тус төвд сүүлийн 10 хоногт ам.долларын ханш 20 гаруй төгрөгөөр чангараад байгаа юм. Төвбанк өчигдөр валютын дуудлага худалдаагаар 35.3 сая ам.доллар нийлүүлсэн. Гэвч энэ нь ханшийн өсөлтийг тогтворжуулахад нөлөөлж чадаагүй юм. Мөн тав хоногийн өмнө 31.9 сая ам.доллар зах зээлд нийлүүлжээ. Монголбанк энэ сар гарснаар зах зээлд нийт150сая. ам доллар нийлүүлээд байна.

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
597361
1 эможи

keyboard_arrow_up