COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЗХ: ЖДҮХС-гийн зээлийн хөрөнгө банк бус санхүүгийн салбар руу орох боломжгүй

2018 оны 11 сарын 06

Arslan.mn

Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын 2018 оны гуравдугаар улирлын статистик үзүүлэлтүүд болон үйл ажиллагааны тоймыг танилцуулж, цаг үеийн зарим асуудлуудаар мэдээлэл хийлээ

Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 304 ХК, үнэт цаасны 54 компани үйл ажиллагаа явуулж байна. Манай улсын хөрөнгийн зах зээлд өнгөрсөн 3 дугаар улиралд нийт 106.2 тэрбум төгрөгийн арилжаа хийснээс Хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 30.4 тэрбум төгрөгийн, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 44.7 тэрбум төгрөгийн хувьцаа, Засгийн газрын 30.3 тэрбум төгрөгийн үнэт цаас, компаниудын 631.6 сая төгрөгийн бондыг тус тус арилжаалсан дүнтэй байна. Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 16 хувиар өсч, 327.6 тэрбум төгрөгт хүрснээс

  • 76.4 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө,
  •  21 хувийг давхар даатгалын компани,
  • 2.7 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлж байгааг СЗХ-ны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун мэдээлэв.

Arslan.mn

Банк бус санхүүгийн байгууллагын 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна.

Банк бус санхүүгийн салбарт өнгөрсөн хугацаанд нийт 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеээс 32.7 хувиар өсч, энэ оны эхний гурван улирлын туршид 30-аас дээш хувийн өсөлтийг үзүүллээ. Хөрөнгийн өсөлтийн 74.1 хувь нь зээлийн өсөлтөөс бүрджээ. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой байна гэж үзэж буйгаа СЗХ-ноос илэрхийлэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596985
0 эможи

Зочин
2018-11-07 08:43
hahaha heden baas dolooj golognoson nohduud
Зочин
2018-11-06 23:33
Бэлэн мөнгө өгч байхад тэр хүн банкинд бэлэнээр тушаагаад өндөр хүүтэй хадгалж болно бас хүүхдийнхээ сургалталтанд төлж болно Нууц амрагтаа байр авч өгч болно ББСБд ах дүү хамаатан садан өөр хүний нэр дээр эргэлдүүлж болно Өөрөөр хэлбэл мөнгөн хэлбэрийн зээл учраас яаж ч ашиглаж болно. Үхэр мал машин техник зэрэг үндсэн хөрөнгө өнөөгүй эргэлтийн хөрөнгө өгсөн Удахгүй энэ мөнгөнүүд ББСБ Банкнаас гарч ирж та нар дампуурна удахгүй ээ Нөхөд өө
bg
2018-11-06 18:46
hudlaa yraid bai bank busaar mash ih garch baigaa
keyboard_arrow_up