COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

А.ХҮРЭЛМАА: НӨАТ-ын сугалааны азтан болсноор ажлын 20 хоногт багтаж, хонжворын мөнгө дансанд ордог

2018 оны 10 сарын 29

Нийслэлийн татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч А.Хүрэлмаатай ярилцлаа.

Arslan.mn

–НӨАТ-ын хууль хэрэгжээд гурав дахь жилдээ болж байна. Далд эдийн засгийг ил болгож, улсын төсөвт бодит үр өгөөжөө өгсөн хууль гэж үзэж байгаа. Энэ хугацаанд татварын орлого хэр хэмжээгээр нэмэгдсэн бэ?

-Энэ хуулийн хэрэгжилтийн үр дүнд татварын орлогын бааз суурь нэмэгдэж, бүртгэлийн систем сайжирсан. Татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэнд тэгш бололцоог олгож, нээлттэй ил тод байдлыг бий болгосон. Гэхдээ УИХ-д өргөн барьсан татварын шинэчлэлийн хуулийн төсөл батлагдвал шударга, ил тод тал дээр улам илүү боловсронгуй болж, сайжрах чиглэлтэй байгаа.  Нэг том давуу тал нь худалдан авагч, иргэн та Монгол улсынхаа эдийн засагт бодит хувь нэмрээ оруулах боломж бий болсон.

Учир нь иргэн худалдан авалтынхаа и-баримтаа авдаг болсноор өөрийн болоод өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Нийслэлийн татварын газрын хувьд татварын орлого 94.6 хувийн биелэлттэй байна. Мөн бид дүүргийн татварын хэлтсүүдтэй хамтран хууль хэрэгжилтийн талд эрчимжүүлсэн арга хэмжээг явуулж, иргэн, аж ахуйн нэгжээ тоолох тооллогыг хийж, цахим төлбөрийн системд холбуулах, төлбөрийн баримт олгуулах  акцуудыг хийж байна.

–Нийслэлийн хэмжээнд нийт хэдэн татвар төлөгч байгууллага, иргэн байдаг вэ.  Бүгд татвараа төлдөг үү?

-Өнөөдрийн байдлаар манай мэдээллийн баазад 138 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага, нэг сая  иргэн бүртгэлтэй байна. Үйлчилгээ үзүүлсэн, бараа борлуулсан бүх татвар төлөгч үйлчлүүлэгчдээ төлбөрийн баримтаа өгдөг байх, татвараа төлдөг байх зарчмыг Нийслэлийн татварын газраас барьж ажилладаг. НӨАТ-ын хууль хэрэгжсэнээр татвар төлөлтийн хэмжээ харьцангуй өссөн гэж хэлж болно.

–НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлснээс хойш иргэд и-баримтаа их идэвхтэй бүртгүүлдэг болсон. Тухай бүрт гарч буй иргэдийн гомдлыг ямар хугацаанд шийдвэрлэж өгдөг вэ?

-НӨАТ-тай холбоотой санал, гомдлыг татварын албаны 1800-1288 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, харьяа татварын алба руу шилжүүлэн, 30 хоногийн дотор шийдвэрлэдэг. Гомдол гаргасан иргэнд арга хэмжээ авсан талаар хариу утсаар хариу мэдээлэл өгч ажилладаг. Иргэдээс ихэвчлэн хямдарсан бараанд и-баримт олгохгүй байна, зарим үйлчилгээний байгууллага баримт өгөхгүй байна гэсэн санал, гомдлууд ирдэг. Ямар ч тохиолдолд НӨАТ-ын баримт заавал өгөх ёстой. Энэ тал дээр иргэд, худалдан авагч нар шаардлагаа тавиад хуулиараа баримтаа авах эрхтэй.  НӨАТ суутган төлөгч биш байсан ч ажил үйлчилгээ эрхэлж, орлого олж байгаа бол аж ахуйн нэгжүүд төлбөрийн баримт олгох ёстой. 

Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон мөртлөө төлбөрийн баримт олгохгүй байгаа аж ахуйн нэгж, иргэнийг татварын албаны 1800-1288 дугаарын утсанд хандаж, шийдвэрлүүлэх боломжтой. Бид санал, гомдлын дагуу тухайн аж ахуйн нэгж дээр очиж асуудлыг шийдвэрлэдэг.

–НӨАТ-ын сугалааны азтан болоход хожсон мөнгөнөөс татвар төлөх ёстой юу?

-Энэ талаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн  16-р зүйл албан татвараас чөлөөлөгдөх орлогод ‘’Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллаас орсон орлого” гэж заасан байдаг  тул татвар суутгаж авахгүй .

–Өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авсан и-баримт нь сугалаанд хожих магадлалыг өсгөдөг гэж иргэд ярьдаг. Энэ талаар?

-Энэ бол өрөөсгөл ойлголт. Өнгөрсөн хугацаанд нийт азтан болсон иргэдийн худалдан авалтын дүнг харахад харилцан адилгүй байсан. Супер хонжворуудаас харахад л хөдөө орон нутагт энгийн худалдан авалт хийсэн хүмүүс олон байсан, өндөр настан, залуучууд хүртэл хэрэгцээнийхээ бараа, үйлчилгээг худалдан аваад азтан болсон тохиолдол нэлээдгүй байгаа. Тиймээс аливаа ямар ч бараа, үйлчилгээ авсан и-баримтаа бүртгүүлсэн тохиолдолд та азтан болох боломж нээлттэй болж байгаа юм.

–И-баримтаа хэд хоногийн дотор шивж, баталгаажуулах ёстой вэ?

-Тухайн сарын баримтыг дараа сарын сугалааны тохирлоос 24 цагийн өмнөх хүртэл хугацаанд шивэх боломжтой. Иргэд, олон нийтэд анхааруулахад тухайн худалдан авалт хийсэн и-баримтаа зарим тохиолдолд аппликейшн ашиглан QR кодоор уншуулахад принтерийн хор бүдэг, баримт нугалж үрчийсэн тохиолдолд QR кодыг уншдаггүй. Иймд сугалааны дугаар, ДДТД болон үнийн дүнг шивж оруулах шаардлагатай. Таны шивсэн баримт баталгаажсан тохиолдолд сугалаанд оролцох болон  2 хувийн буцаан олголтоо авах боломжтой.

–И-баримт бүртгэгдээгүй, баталгаажихгүй, хүлээгдэж байна гэсэн гомдол тасралтгүй ирсээр байна. Энэ тохиолдолд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Аж ахуйн нэгж илгээгээгүй баримтыг устгаад сугалааны дугаар, үнийн дүн, эсвэл ДДТД, үнийн дүнгээр бүртгэхэд  засагдаж, аж ахуйн нэгж илгээсэн бол идэвхжээд баталгааждаг. Хэд хэдэн удаа устгаад, дахин шивж оруулсан ч аж ахуйн нэгж илгээгээгүй гэсэн төлөв үүсээд байгаа бол 1800-1288 утсаар санал гомдлоо гаргах боломжтой. Бид тухайн байгууллагатай холбогдон шаардлага тавих, зөрчлийн хуулийн дагуу процесс ажиллагаа хийдэг. Аж ахуйн нэгж илгээгээгүй төлөв нь ихэвчлэн иргэн сугалааны дугаараа буруу оруулснаас болж байгаа нь анзаарагдсан.

–НӨАТ-ын сугалаанд хожсоноор хэд хоногийн дараа хонжвор нь ордог вэ?

-Сугалаанд хожсон иргэн www.ebarimt.mn сайт руу ороод хүсэлтээ баталгаажуулна.Тухайн иргэний дансны дугаар зөв байх шаардлагатай бөгөөд хүсэлтээ баталгаажуулсан тохиолдолд ажлын 20 хоногт хонжворын мөнгө дансанд орно.  Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 21,368 азтан тодорсон. 500 мянган төгрөгнөөс дээш төгрөгийн хонжвор хожсон иргэн харьяа татварын албандаа холбогдох материалаа бүрдүүлээд авах боломжтой.

–И-баримтаа бүртгүүлэн сугалаанд оролцохоос гадна ямар давуу талууд үүсдэг вэ? 

-НӨАТ-ын систем бий болсноор иргэд өөрсдийн хувийн хэрэглээгээ хянах боломж бүрдсэн.Энэ нь хувь хүний болоод өрхийн хэмжээнд чухал ач холбогдолтой юм. Жилд нэг удаа нийт худалдан авалтынхаа хоёр хувийг буцаан авахаас гадна сугалаанд оролцох боломжтой болсон.

Гэхдээ хамгийн чухал зүйл нь иргэн та улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж, түүний үр дүнд сургууль цэцэрлэг шинээр барих зэрэг нийгэм, эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгааг ямагт санах хэрэгтэй. Хувийн, өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгаа нь маш чухал юм.

–Нийслэлийн хэмжээнд цахим төлбөрийн системийн холболт хэдэн хувьтай явж байна?

-Нийслэлийн хэмжээнд цахим төлбөрийн системд холбох ажил 65 хувьтай байна. Худалдааны төвүүдэд бизнес эрхэлдэг хүмүүс системд холбогдсон. Хамгийн гол нь тэд маань төлбөрийн баримтаа жигд олголт хангалтгүй байгаа бөгөөд энэ тал дээр ажиллагаа явагдаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд том, жижиг 202 зах, худалдааны төв бүртгэлтэй байна.

–Агаар цэвэршүүлэгч худалдан борлуулдаг бол НӨАТ-с чөлөөлөгдөх үү?

-УИХ-аас 2018.01.12-ны өдөр баталсан НӨАТ-аас чөлөөлөх  тухай  хуульд “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор  импортоор оруулж ирсэн агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг  НӨАТ-аас чөлөөлөх”-өөр заасан. 

Мөн хуулийн хоёрдугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын 2018.05.30-ий 157-р тогтоолын хавсралтаар “Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх  агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч  төхөөрөмжийн жагсаалт”-ыг баталсан. Дээрх хууль тогтоомж нь зөвхөн импортоор оруулж байгаа бараанд хамаарч байгаа тул дотоодын  борлуулалт НӨАТ-аас чөлөөлөгдөхгүй болно.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
4
wow an post
3
yay an post
1
sad an post
ouch an post
4
confuse an post
angry an post
17
596591
58 эможи

С.Ураа
2018-12-13 10:03
Ihenh delgvvrvvd mah nogoo jimsend barimt vgdvggvi svv vildweriin targand bas barimt vgdvggvi bas emiin san vgdvggvi Cb dvvreg Hangai hothonii delgvvr emiin sanguud vgdvggvi vgsvnch orluulaad l baga dvngeer vgdvg zarim kolonkiin barimt aan ilgeegvi gdl ordoggvi olon udaa ustgaj hiigeed ordoggvi ee zarim delgvvr hudlaa barimt vgnv unshihgvi aan ilgeegvi lmah nogoo jims tarag chiher hiaman deer barimt awmaarl bna
Зочин
2018-12-12 11:07
1. 20 хоногт гэж худлаа 2. Худалдаа эрхлэгчидээ баримт өгдөггүй ш дээ,
suld
2018-12-11 15:53
10% awiy
иргэнн
2018-11-15 12:35
хонжвороо өгөөчээ урд сарын хонжвор ороогүй байтал дараагийн сарын азтан тодрох болчихлоо шүү дээ ер нь худлаа юм бишүү нэг л итгэл буураад байнаа хаана хандах вэ ядаж утсаа авахгүй юм.
Gerelee
2018-11-02 08:45
Supermarket 8 neriin delguuruud sanday baylag undraa bombogor geh met bugd ogdogguishd ogdog bolgomoor yum
Монхүү
2018-11-01 16:55
Ширэн нүүрлээд өгөхгүй юмаа...картын дугаар.данс байхад шүрэн нүүртнүүдэд хожвор
zochin
2018-11-01 09:16
unshuulahaar eroso ordgvi bas dara ni dahiad unshuulahar orohgvi bicheed ch ordgvi ymnuud zondoon bga bn shv de nterni orod 10 huvia awaad suglaagvi bolwol zvgeer ym bishvv mon dahin dahin oruulj tsag aldahgvi hen henee hardahgvi amar ym bishvv
zochin
2018-11-01 09:14
time suglaa hudlaa bn erooso 10 huwia l away
Nomin
2018-11-01 08:04
Sugalaa ene ter gd hudlaa ym hj bhiin. Zvgeer 10% l awmaar bna
Shvren tsetseg
2018-11-01 07:21
AAH ilgeegegvi geed orohgvi bna yah we
Зочин
2018-11-01 06:46
томоохон худалдааны тев Бембегер Хархорин БаялагУндараа жинхэнэ авах шаардлагатай бнаа Нэг даруй авах хэрэгтэй
Оюунгэрэл
2018-11-01 06:43
Томоохон худалдааны тев Бембегер Баялаг Ундараа Хар зорин гэж мэт хамруулах нэн даруй хамруулах шаард лагатай бнаа Алаг узэж болохгуй жинхэнэ татвар авах шаардлагатай
Баярбаатар
2018-11-01 06:07
Сугалаанд нэг ч удаа азтан болж үзсэнгүй ээ. Энэ сугалаа луйвар гээд байх юм. Энэ луйвар гэдэг нь л үнэн бололтой гэж бодох босон. Угаасаа тэр 10 хувиа л авмаар байна. Хэсэг бүлэг хүмүүсийг тэтгэх балиар луйвар хийх ажиллагааг нь болиулмаар байна. Ард түмний нүд тархи 2-ыг сайхан угааж байгаад өөрсдөө хувааж иддэгээ болих хэрэгтэй. 10 хувиа шууд авмаар байна
Нарансолонго
2018-11-01 06:01
Ердөөсөө энэ луйврын азтан энэ тэр гэж хэрэггүй. Шууд 10 хувийг нь олгох хэрэгтэй. Энэ азтан ер нь хэнд ашигтай юм бэ гэдэг нь ойлгомжтой байхад ,ард түмэн бүгд л 10 хувиа авъя гээд хэлээд шаардаад байхад энэ хэвээрээ байгаад байгаа нь ч хүртэл өөрсдийнхөө эрх ашиг хөндөгдөх хонжвороо авч чадахгүй болчих гээд байгаа учир энэ жүжгээ үргэлжлүүлээд бөйна гэж ойлгох болсон. Хэн худалдан авалт хийнэ тэр хүн л тэр 10 хувийг авах нь зүй ёсных байгаа биз дээ. Тэнэг хүн ч ойлгохоор байхад энэ луйвраа зогсоогооч ээ!!!!
Баярцэцэг
2018-11-01 05:52
2хувь гэх юм гэхдээ яг яаж боддог аргачлалыг мэдмээр байна. Азтан нь луйвар гээд л байнга яригдах юмаа. Үнэхээр тийм байгаа байх гэж бодох болсон. Иймд энэ луйврын азтан шалгаруулж дүр үзүүлэхээ болих хэрэгтэй. Хот хооронд автобусаар зорчход билетний амь даатгалын 950 төгрөг л тооцогдож байна. Мөн томоохонд тооцогдох Баатарван амралт сувилалын өгсөн баримт огт орохгүй байна. Тийшээ амралтын газрын санхүүд хандхад манайх ордоггүй гэж шууд хэлж байна. Энэ яг ямар учиртай болохыг мэдмээр байна. Баатарван нь маш өндөр төлбөртэй дээр нь жижиг сажиг үйлчилгээ болгон нь бас л өндөр төлбөртэй байдаг. Зөвхөн үнэгүй 3 удаа толгойн бариа нурууны бумба тавиулаарай гээд байсан чинь даатгалын эмч нь орж ирээд НДын сангаас 110.0 төгрөг авах баримтан дээр гарын үсэг зуруулаад гарах жишээтэй. Бариа бумба нь бүүр домоглох төдий 10 минутанд хүрэхтэй үгүй болоод л дуусна. Иймэрхүү газруудаа бүрэн хамруулбал улсад л хэрэгтэйштээ. Нэгдсэн шалгалтыг хийж бүх үйлчилгээний байгууллагуудыг бүрэн хамруулах хэрэгтэй.
Иргэн
2018-11-01 05:48
Өндөр дүнтэй худалдан авалтын баримт болгон хүлээгдэж байна гээд ер бүртгэгдэхгүй байна энэ нь ямар учиртай юм бэ жишээ нь түлш шатхууны
Boloroo
2018-11-01 02:15
10/хувиа авмаар байнаа
Zochin
2018-10-31 21:32
Undur unetei zuil hudaldan avaad barimtaa shivehed 2 huvi ni orohgui ble shde yamar uchirtai yum buu med utasruu ni zalgahaar eruusu bolohgui bas avahgui um undur duntei 2huvi yagaad nemegdehgui bgaag medeh hun bnu .
Sainaa
2018-10-31 17:26
2 huwia zuw bodohgui bna
zochin
2018-10-31 09:16
1000 barimt bvrtgvvleed baihad 1 ch udaa eum hojoogviee luivar baihaa
zochin
2018-10-31 09:16
1000 barimt bvrtgvvleed baihad 1 ch udaa eum hojoogviee luivar baihaa
lhagva
2018-10-31 01:14
Aan ilgeegeegui gsn barimt ih bn uunii medeelel awya
Хызылбай Айнур
2018-10-30 16:50
Миний 17еbarimt орохгүй байна ягаад би 388ebarimt оруулсан хонжвор тарахгүй гайхаж байна
Зочин
2018-10-30 13:21
Ehenh ni alban gazar ni ilgeegegvi bna gej gardag
Зочин
2018-10-30 11:13
uramshuulal hasagdaad baih ymaa utas ni abahgui ym
зочин
2018-10-30 10:59
Зарим баримт бүртгүүлэхээр бүртгэгдсэн байна гэх юм. Надад ийм баримт нэлээд байна. Энэ талаар хэлж ѳгнѳ үү
G.OYUN
2018-10-30 07:00
Mobikomiig oruulaach
Дулмаа
2018-10-30 06:43
Сугаллаа бол луйвар шүүдээ.Арван хувиа авъя.Дорнодын зах зарим нэгэн дэлгүүрүүд баримт өгөхгүй хэвээр байгаашүү
Зочин
2018-10-30 01:51
Zahuudiig hudaldaanii tov sunday ntriig barimtjuulaachee adilhan l tatvar toloh heregtei shde tgched zahiin ger horoolliim delvuuruudiig av gd shahaad bh ym. Zahaas l ihenhi ni huvtsas hool hunsee avdag tiim bolboor hetsuuhen amidraltai bid nar bish supermarketuudaar uilchluuldeg tomchuud ni hojood bn naad sugalaand chin
Иргэн
2018-10-29 22:32
Нөэт буцааж авна гэдгийг болих хэрэгтэй.ямар ч хэрэггүй.хэнд ашигтай юм.азтан шалгаруулахмнь шударга биш гэж бодож байна
Irgen
2018-10-29 21:20
E.barimtaa avch chadaj l bval zuger l ym bnle onii eheer heregtei uyd heden tug orood irdeg harin zahuudiig barimttai bolgmoor ym gutal huvtsas geed hamag munguu zah deer l duusagdag
Zochin
2018-10-29 21:15
Huwsguld bol ugdug gazar tsuunduu.ugsun negiin ni barimt ogt burtgegdejgui.hed ch higed nemergui
Zochin
2018-10-29 21:15
Huwsguld bol ugdug gazar tsuunduu.ugsun negiin ni barimt ogt burtgegdejgui.hed ch higed nemergui
Зочин
2018-10-29 20:40
Захууд,зарим газрууд баримт огт өгдөггүй
Монгол хүн
2018-10-29 20:39
Наад луйвараа боль боль баасныхан азтан өөрөө өөрсдийгөө азтан бологдог муу новшнууд шал худал төсөвөө нөхөх арга л биз
Selenge
2018-10-29 20:35
Manaihanch vlgert itgej duusahgvi ard tumen yumdaa huurhii 2 nam nutiin sugalaa shig huuramch yum baihgvi shvv
Selenge
2018-10-29 20:32
Ene sugalaa hudalaa manaigan bvgd huuramch
Зочин
2018-10-29 19:45
Наад луйвраа зогсоо, ард түмэнд 10%- аа өгөөч
Зочин
2018-10-29 19:43
Наад луйвраа зогсоо, 10%- аа авьяа
Ouyntswtseg
2018-10-29 19:23
Татварын алба зөв зарчимаар ажиллаж байна энэ том замуудыг баримт өгдөг болгочихвол болоо иргэн бүр баримтаа аан нэхэж байгаад авах хэрэгтэй энэ нь улс эх орондоо хувь нэмэр оруулахад зогсохгүй хувь хүнд ч хэрэгтэй шүү сар шинээр мөнгөтэй болоод тавагнийхаа чихэрийн авчихаа шүү дээ татварын албанд цаашдын ажилд амжилт хүсэе
сувд
2018-10-29 19:21
азтан болон гэж худлаа юм бнаа 10%аа буцаан абий
Наран
2018-10-29 19:14
УБ их дэлгүүр баримт өгөхгүй байна
ГацааГанбаа
2018-10-29 19:08
Бэлэн мөнгөөр худалдаа хийгээд НӨАТ-н ямарч баримт иргэдэд өгдөггүй, татвараа нуудаг (өөрөөр хэлбэл: хууль байнга зөрчдөг бүлэг хүмүүс) хүнсний болон бараан захуудаар дүүрэн л байнашүүдээ. Ямар нь НӨАТ-н баримт өгдөг,ямарт нь энэ хууль хамаагүй байдаг юм бэ? Хууль бүх хүнд тэгш шударга, жигд үйлчлэх ёс хаана байна? Далд эдийн засаг чинь тэнд байгаад байгаа юм бишүү???...
Narangerel
2018-10-29 18:35
An ilgeegeegvi gsen barimt 32 bainaaa eniig yah estoi we
Sanal
2018-10-29 18:34
An ilgeegeegvi gsen barimt 32 bnaaa eniig yahuu
Hariult avya
2018-10-29 17:56
AH ilgeegeegui geed l bgaad bhiin. Dahiad burtguulsen ch heveeree bn. Yah yostoi yum ne? Er ni iim AH olon bgaan bish uu?
Батаа
2018-10-29 16:26
Төмөр зам баримт өгөхгүй бна. Үзвэр үзэхэд өгөхгүй бна. Жижиг лангууны биднийг өгөхгүй бол торгоно гэж айлгадаг. Өгдөг болсон. Одоо том газрууддаа шаард даа МТА аа
Барьцалт
2018-10-29 16:22
Барилгын материал, машин сэлбэг, машин худалдан авч байхад яагаад и-баримт өгөхгүй байгаа юм бэ. Барьцаад хэвтчихдэг хэрэг.
irgen
2018-10-29 16:18
hudaldaanii tom zahuud narantuul,huchit shonhor, bumbugur, bayanzurh gej met bolon suljee bish delguuruud ort e- bart ogohgui olon jil bolj baihad yagaad anhaaral tavdagui be? orlogo bagatai irged hyamdiig ni bodood zah bolon jijig delguurees huns , baraagaa avdag uchraas e-baramtiin sugalaand oroltsoh bolomjgui butsaan olgolt avdagui ene talaar tatvarion baiguulga ort sonirhdogui baidag ni yamar uchirtai bol uul ni saihan l yarih um daa
мандах
2018-10-29 16:09
ААН илгээгнэгүй гэх тохиолдолд дахин мэдээлээд ч хэвэндээ л байна билээ яар ёстой юм бол
Boloroo
2018-10-29 16:06
Barilgiin materialiin delguur,bayanzurhiin zah geh met ih himjeenii hudaldan avalt hiideg gazruudaar NӨАТ barimttai bolgomoor ymaa yrdoo ogdoggui bas Ulaanbaatar ih delguur bna NӨАТ barimt ogdoggui ymar negen shaltag heleed ongordog
Baraa
2018-10-29 16:06
Barimt ugluggui delguur .zah zunduu l baidag Ted end hariutslaga gej baidag yum uu gandan hiiduud uguh estoi yu
Boloroo
2018-10-29 15:59
Barilgiin materialiin delguur,bayanzurhiin hunsnii zah geh med hudaldan avalt
Энхээ
2018-10-29 15:23
Яг 2--хувь нь ордоггүй юм байналээ шдээ би олон удаа хийж үзсэн хийх хэдэн талоноо бодоод байсан дүнгнн тэмдэглэж аваад шалгахад 2 хувиар буцаан олголт ерөөсөө ордоггүй юм байналээ энэ яагаад вэ луйваруу хариулт авмаар бнаа
Zochin
2018-10-29 15:17
Shal balai vumaa zogsoovol yasiin hojij bga vum alga
Bayaraa
2018-10-29 15:13
Jukov zah bolon nalaihiin hunsnii zah barimt ugduggui ym bn lee. Delguurees avya gej nehehgui bol erduu ugduggui. Zahuud holbogdoogui ym uu.
Отгоо
2018-10-29 14:58
10 хувиа л буцааж авмаар бна сугдаа хэрэггүй
Tseegii
2018-10-29 14:54
Sn bnu 8;16 nii tohirloor 50000 g hojson bolowch orj irehgvi bnaa
Sarantuya
2018-10-29 12:49
Avto teevriin gazar 40700 tugruguur zorchih tasalbar avahaar 3200tugriin notiin barimt uguh yum ene gazraar udurt heden hun uilchluulj iimerhuu maygaar tasalbar avsan bol minii medehiin 2017nd iim bsan ene asuudliig shiideech jinhene luivar yum bishuu ta buhen ch gesen tasalbaraa uzeerei
Цэдэн
2018-10-29 10:31
барилгын захуудыг баримт өгдөг болгооч энэ зун бараг 5 сая төгрөгийн бараа авлаа. 1 нь ч баримт өгсөнгүй энд маш их хэмжээний далд эдийн засаг я вж байна шдээ
Sanal
2018-10-29 09:44
Baynzurhiin hunsnii zeregtsee 2 zah huuchinaar huduu aj ahui yamnii urd tald bdag .Ene zah mash ih orlogotoi .gewch ard tumen huwiin iur uur ezentei languugaar uiilchluuldg bolhoor E barumt ugduggui .Ene zah dr E barimt olgodg bolgoh tal dr anhaarch ajilaachee gj husej bnaa
Саналбат
2018-10-29 09:34
БЗД 14р хороо Ахмадын хороололд дундах дэлгүүрүүд огт тасалбар өгөхгүй бгаа хэдэн удаа утсаар гомдол гаргаад нэмэр алга
keyboard_arrow_up