COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улс өрсөлдөх чадвараараа 140 улсаас 99 дүгээрт бичигдэв

2018 оны 10 сарын 17

Arslan.mn

“Дэлхийн эдийн засгийн форум” жил тутам гаргадаг дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын тайлангаа танилцууллаа. Монгол Улс өрсөлдөх чадвараар 2018 онд 52.7 нэгжийн үнэлгээтэйгээр 140 улсаас 99 дүгээрт бичигдсэн байна. Өнгөрсөн онд Монгол Улс 137 улсаас 101 дүгээрт жагсаж байжээ.

“Хөгжингүй орнуудын Төв банкнууд Мөнгөний бодлогоо илүү өндөр хурдаар чангатгаж байгаа, худалдааны маргаан даамжирч байгаа зэрэг нь Азийн хөгжиж буй орнуудын гаднын цочролд өртөмхий байдлыг нэмэгдүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын хувьд түүхий эдийн ханш доогуур байгаа нь өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна” гэж “Дэлхийн эдийн засгийн форум”-ын шинжээчид тайлбарлажээ. Тайлангийн гол үзүүлэлтүүд болох дэд бүтэц, боловсрол, санхүүгийн систем, инновацийн өрсөлдөх чадвараар хөгжиж буй орнууд хөгжингүй орнуудынхаас сул байгааг онцолсон байна. Хэдий тийм боловч Азийн хөгжиж буй орнуудаас Малайз, БНХАУ зэрэг орнууд нэлээд дээгүүрт буюу 25 болон 28 дугаарт жагсжээ.

Харин олон улсын хэмжээнд АНУ жагсаалтыг тэргүүлсэн байна. АНУ 100-аас 85.6 нэгж үнэлгээ авч, сүүлийн 10 жилд анх удаа жагсаалтыг тэргүүлжээ. Хэдий тийм боловч энэ нь Засгийн газрынх нь шинэ бодлогоос илүүтэй урт хугацааны үр нөлөө гэж судлаачид тайлбарлаж байна. Тус улсын бизнесийн орчин, санхүүгийн систем, инновацийн өрсөлдөх чадвараар өндөр үнэлгээ авчээ. Гэхдээ аюулгүй байдлын өрсөлдөх чадвараар харьцангуй доогуур үнэлгээтэй байгаа тул үүнийгээ цаашид ахиулах боломжтой гэж судлаачид үзэж байна.

Харин өнгөрсөн онд жагсаалтыг тэргүүлж байсан Швейцар гурван байраар ухарч, дөрөвдүгээрт бичигдсэн бол Сингапур, Герман, Япон улс эхний тавдугаарт багтсан байна. Өөрөөр хэлбэл эхний 30 байрт ихэвчлэн Ази, Европын хөгжингүй орнууд багтжээ. Африкийн орнуудын хувьд төдийлөн ахиц гараагүй гэж “Дэлхийн эдийн засгийн форум”-ын шинжээчид онцолж байна. Дэд бүлгээр нь задлаад харвал Герман улс инновацийн өрсөлдөх чадвараар нэгдүгээрт оржээ. Харин БНХАУ нэг хүнд ногдох худалдан авах чадварт суурилсан зах зээлийн хэмжээгээр тэргүүлсэн ч хэвлэлийн эрх чөлөөгөөр 140 дүгээр байрт буюу хамгийн сүүлд бичигдсэн байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596110
0 эможи

keyboard_arrow_up