COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ эдийн засгаа сэргээх бодлого баримтална

2018 оны 9 сарын 06

Image result for владимир путин

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эдийн засгаа сэргээхийн тулд дотоодын томоохон комданиудад 120 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлага тавьж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, Владимир Путин нийт хөрөнгө оруулалтын хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувьд хүргэхээр зорьж байгаа аж. Энэ нь зөвлөлтийн үеэс хойш хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Үүнээс өмнө буюу өнгөрсөн сар ОХУ-ын Засгийн газар уул уурхай, металлруг, химийн үйлдвэрлэл эрхэлдэг томоохон компаниудын татварыг нэмж, 500 тэрбум рублын татварын нэмэлт орлого бүрдүүлэх шийдвэр гаргажээ. Гэвч энэхүү шийдвэр нь бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул шинээр хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэж байсан юм. Тус улсын Эдийн засгийн яамны гаргасан тооцоогоор ОХУ-д хийгдэх хөрөнгө оруулалтыг 2024 он хүртэл 19 их наяд рублиэр нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ажээ.                                          

 

Эх сурвалж: Монголын үнэн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594601
0 эможи

keyboard_arrow_up