COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Тэтгэврийн даатгалаа хэрхэн шийдэх билээ?

2018 оны 9 сарын 06

Image result for тэтгэврийн даатгал

Япон улсын “Жайка байгууллагаас Монгол улсын эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Миний бие Токио хотод ажиллаж, амьдарч байгаад 2016 оны зургадугаар сараас Жайка Олон улсын байгууллагын төсөл дээр ажиллахаар Монгол Улсад ирсэн юм. Ийм тохиолдолд нийгмийн даатгалд үргэлжлүүлэн хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлсэн талаар танилцуулъя. 
Би Токио хотод ажиллаж байхдаа Японы ажил эрхлэгчдийн даатгалд хамрагддаг байв. Японы нийгмийн даатгал нь, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэн, оюутнууд хамрагддаг суурь тэтгэврийн даатгал болон аж ахуйн нэгж компанид ажилладаг иргэдийн ажил эрхлэгчдийн даатгал гэсэн хоёр төрөлтэй.
 Миний хувьд ажил эрхлэгчдийн даатгалд хамрагдаж байсан хугацаагаа дуусгаж, өөр төрлийн даатгалд хамрагдах шаардлагатай болсон. Ингээд өөрийн харъяа дүүргийн захиргаан дээр оршин суух бүртгэлээс хасалт хийлгэж, гадаад улсал шилжин ажиллахаар болсон тухайгаа мэдэгдэж бүртгүүлсэн. Тэр үед дүүргийн ажилтан надаас “Та цаашид тэтгэврийн даатгалаа яаж шийдэх вэ” гэж асуусан юм. Энэ талаар сайн мэдэхгүй байсан учраас холбогдох ажилтнаас зөвлөгөө авлаа. Ажил эрхлэгчдийн даатгалаас гарахын тулд, ажлын газраас харъяа даатгалын хэлтэстэй холбогдож, Кикүчи Эрика гэдэг ажилтан  ажлаасаа гарсан талаар мэдэгдэл хүргүүлдэг юм байна. Үүний дараагаар ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй бөгөөд даатгалаас шууд хасагддаг юм билээ.

КИКҮЧИ ЭРИКА Төслийн мэргэжилтэн

Эх сурвалж: Зууны мэдээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594598
1 эможи

keyboard_arrow_up