COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Бага зардлаар аялах боломжтой орны тоонд Монгол Улс багтаж байна

2018 оны 8 сарын 21

2018 оны эхний хоёр улирлын байдлаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаад иргэний тоо 10 гаруй хувиар өсөж, 238 мянгад хүрсэн байна.

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар аялал, жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгохын төлөө хөгжүүлж, жуулчдын тоог нэг сая, орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад байгаа юм. Хэдий тийм боловч Дэлхийн эдийн засгийн чуулганы тайлангаар Монгол Улс 2017 оны байдлаар 102 дугаарт бичигджээ. Энэ нь өмнөх оноос гурван байр ухарсан үзүүлэлт болж байгаа аж. Тайлангийн нарийвчилсан үзүүлэлтүүдийг харвал дэд бүтэц, гаднын жуулчдад нээлттэй байдал зэрэг үзүүлэлтээр дэлхийд сүүлийн аравт жагсаж байна. Одоогоор хамгийн том давуу тал нь хямд өртөг болоод байгаа юм. Харин аялахад хамгийн бага төсөв шаардагдах орны үзүүлэлтээр 15 дугаарт бичигджээ. Салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд жуулчлалын маршрутыг НҮБ, Дэлхийн аялал, жуулчлалын нэгдсэн холбооны баталсан маршрутад нэгдэх шаардлагатай гэдгийг салбарын сайд онцолж байсан юм.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594050
0 эможи

keyboard_arrow_up