COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1 сая төгрөг болж өссөн ч зарлага нь 1,1 сая болжээ

2018 оны 5 сарын 16

Arslan.mn

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 4 сарын байдлын тайланг танилцууллаа. 

Судалгаанаас өрхийн орлого, зарлага болон хүн амын амжиргааны талаарх онцлох мэдээллийг хүргэж байна. 

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 1 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 137.6 (15.4%) мянган төгрөгөөр өслөө.

Үүнд цалин хөлсний орлого 52.3 (10.4%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 26.6 (38.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 2018 оны 1 дүгээр улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 119.5 (13.4%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 66.9 (7.5%) мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 127.5 (14.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 129.3 (14.5%) мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 258.6 (29.0%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 269.4 (30.2%) мянга байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 70.5 (7.9%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 72.2 (8.1%) мянга байна.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны 1 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 118.8 (12.6%) мянган төгрөгөөр өссөн байна. Өрхийн сарын дундаж зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 96.4 (13.8%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
57304
1 эможи

зочин
2018-05-17 13:03
ТӨК-д Харуул хийдэг Үндсэн цалин 240.000. төгрөг үүнээс шимтгэлээ өгөөд гар дээр 184.,000. төгрөг авна Тэгээд сарын дундаж цалинг 1.1 сая болсон гэж тархи угаагаад яахав дээ. Ард иргэдийг басамжлан доромжилж байна ш дээ Сонголын үндэсний стастикийн газар дээр сарын 145.000. орлоготой байвал Ядууд тооцохгүй гэж хээвнэгхэн бурж байна лээ
keyboard_arrow_up