COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАВРЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨНӨӨДӨР БОЛНО

2018 оны 3 сарын 28

Arslan.mn

Монголын эдийн засгийн найм дахь удаагийн чуулган өнөөдөр 09.00 цагт Төрийн ордонд эхэлнэ.

“Хүчээ нэгтгэе” уриан дор болох энэ удаагийн чуулганаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл”, “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар”, “Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал” “Хувьчлал, шинэчлэл” зэрэг сэдвээр хөгжлийн бодлого, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж, иргэд болон бизнес эрхлэгчдийн саналыг сонсох юм.

Энэ нь УИХ-д өргөн мэдүүлэх Татварын хуулийн шинэчлэлийн төслүүдэд иргэд, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн саналыг нь тусгах давхар зорилго агуулж байна.

Онцлоход, эдийн засгийн чуулганыг өмнөх жилүүдэд нэг үе шаттай зохион байгуулдаг байсан бол энэ жил хоёр үе шаттай хийхээр төлөвлөсөн юм. Эхнийх нь маргааш зохион байгуулагдах бол хоёр дахь нь ирэх тавдугаар сард хийхээр төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55398
0 эможи
keyboard_arrow_up