COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Үргүй зардлаа бууруулах, хуримтлалтай болох талаар зөвлөнө

2018 оны 3 сарын 27

Arslan.mn

Монголын банкны холбооноос энэ бямба гарагт “Таны санхүүгийн боловсролд: Мөнгөө хэрхэн зөв удирдах вэ №2” үйл ажиллагааг Корпорейт Конвейншн Центрт зохион байгуулна.

Лекцийг АФА академийн гүйцэтгэх захирал, багш Ш.Амартүвшин удирдан явуулах бөгөөд өдөр тутмын үргүй зардлыг бууруулах, амьдралын түвшин, чанараа бууруулахгүйгээр хуримтлалтай болох, мөнгийг өөрийнхөө ирээдүйд зориулан хэрхэн төлөвлөх, хөрөнгөтэй болох энгийн аргуудад, түүнчлэн санхүүгийн төлөвлөгөөтэй амьдрах талаар мэдээллийг өгнө.
Мөн бизнес, банк санхүүгийн салбарын төлөөллүүд “Би хэрхэн хадгалдаг вэ?” сэдвээр нээлттэй ярилцаж, өөрийн үнэт туршлагаасаа хуваалцаж, лекцийн оролцогчдод зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна.

Уг үйл ажиллагааны үеэр хадгаламжийн данс нээлгэх, хадгаламждаа мөнгө нэмэх, хадгаламжийн бүтээгдэхүүний мэдээлэл авах боломжтой.

Уг үйл ажиллагаанд оролцох төлбөр 5000 төгрөг бөгөөд та бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55377
0 эможи
keyboard_arrow_up