COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Үнэт цаасны салбарт зах зээлийн эрэлт ихээхэн нэмэгдсэн

2018 оны 2 сарын 26

Arslan.mn

Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр банкнаас бусад санхүүгийн зах зээлийн 2017 оны тайланг танилцууллаа.

Манай улсын санхүүгийн салбарын 95 хувь арилжааны банк дээр тогтдог. Тиймээс банкнаас бусад санхүүгийн салбар болох үнэт цаас, даатгал зэрэг салбаруудыг тэлэх нь санхүүгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй гэж үздэг.

Тэгвэл өнгөрсөн жил үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарт 25 хувийн өсөлт гарчээ.

Arslan.mn

Энэ талаар Судалгаа эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун “2017 онд үнэт цаасны салбарт л гэхэд зах зээлийн нийт үнэлгээ нь 2.4 их наяд төгрөгт хүрч, 2016 оныхоос 65.9 хувиар өсөн, түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

Үүнийг ДНБ-тэй харьцуулвал, 9 хувь байгаа юм.

Түүнчлэн шинээр гаргасан үнэт цааснууд бүгд өндөр амжилттай арилжаалагдсан нь тус салбарт зах зээлийн эрэлт ихээхэн нэмэгдсэнийг харуулж байна.

Даатгалын салбарын нийт хөрөнгө 2017 оны жилийн эцсийн байдлаар 244.7 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 17.4 хувиар өсжээ. Нийт хураамжийн орлого 26.1 хувиар, нөхөн төлбөр 31.9 хувиар өсөж, цэвэр ашиг өнгөрсөн жилээс 15.7 хувиар нэмэгдсэн байна.

Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2017 онд 969.2 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 3.6 хувьтай тэнцүү байна. ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсний дүнд зээлийн нийлүүлэлт өсөж, зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 4 хувиас буурч 3.4 хувьд хүрээд байна.

Хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн тоо 55,624 болж, энэ салбарын нийт хөрөнгийн хэмжээ 153.1 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд нийт цэвэр ашиг 5.5 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2012 оноос хойшхи хамгийн өндөр өсөлт бөгөөд салбарын нийт зээл 105.2 тэрбум төгрөгт хүрсэн нь сүүлийн 9 жилийн хугацаанд хамгийн өндөр дүн юм” гэв.

2017 онд үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд болсон байна гэдэг нь өнгөрсөн хугацаанд гарсан хамгийн өндөр тоон үзүүлэлт ажээ.

Энэ үзүүлэлт өндөр гарахад үндэсний томоохон компаниудын нэгдэж нийлсэн процесс, гаргасан бонд, гарааны 2-3 компанийн IPO, улсын болон хувийн биржийн арилжаа зэрэг нөлөөлсөн байна. 

Харин 2018 онд Банк бус санхүүгийн байгууллага хувьцаагаа гаргасан нь ББСБ Монголд анх удаа хувьцаа гаргаж байгаагаараа онцлог юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54282
0 эможи
keyboard_arrow_up