COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Н.Золжаргал нэр төрөө сэргээлгэнэ

2017 оны 12 сарын 26

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг элдвээр буруутган хууль хяналтын байгууллагаар шалгуулах, улмаар нэр хүндийг нь гутаан доромжлох, гүтгэх замаар олон нийтэд тухайн хүнийг муухай харагдуулж, эцэст нь ялих шалихгүй хэргээр ял оноодог бохир аргад манай улс төрийн хүрээнийхэн гаршчээ. Ийм бохир технологийн золиос болсон олон арван төрийн албан хаагч бий гэдгийг УИХ-ын чуулганы хуралдаан дээр зарим гишүүн тодорхой баримттайгаар хэлж байсан билээ. 

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал яг ийм байдалд орж, зохион байгуулалттай гүтгэлэгт өртөөд байгаа гэдгээ хэлж байна. Тиймээс тэрээр өөрийнх нь нэр хүндэд ноцтойгоор халдаж, гүтгэсэн гэж үзэж “Өдрийн сонин”-ыг шүүхэд өгч, 100 сая төгрөг нэхэмжлэхээр шийдсэн гэнэ. Учир нь “Өдрийн сонин” 2017 оны 12-р сарын 08-ны дугаартаа “Н.Золжаргалыг баривчилж, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Э.Батшугар болон Монголын томоохон хоёр банкны захирлуудыг шалгаж эхэлжээ” гэсэн гарчигтай нийтлэлдээ түүний нэр төрд халдсан хэд хэдэн худал мэдээлэл оруулсан юм байна. Тухайлбал, Н.Золжаргалыг Австрали руу оргон зайлсан, гэрт нь баривчлахаар очсон хууль хяналтын байгууллагынхныг хэл амаар доромжилсон, гэрийнхээ гэрлийн абажурыг монетоор хийж алтаар бүрсэн байсан гэх мэтчилэн ор үндэсгүйгээр гүтгэсэн байна. 

Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг гэрээс нь баривчлаагүй бөгөөд түүнийг өөрийн биеэр хууль хяналтын байгууллагад очиж мэдүүлэг өгөх үед нь таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм байна. Түүнчлэн ямар нэгэн байдлаар гадаад руу оргон зайлах оролдлого хийгээгүй, мөн орон гэртээ алтаар бүрсэн монетон абажур зэрэг үнэтэй тансаг эд хогшилгүй гэдгээ ч Н.Золжаргал онцолжээ.

Мөн “Өдрийн сонин” арванхоёрдугаар сарын 25-ны дугаартаа 1990-ээд оны эхээр болсон алт, дилерийн хэрэг гэгчийг сөхөн, үүндээ Н.Золжаргал болон түүний төрсөн ах Н.Жаргалсайхан нарыг холбон бичжээ. Алт, дилерийн хэрэг аль эрт шийдэгдсэн бөгөөд Н.Золжаргалын төрсөн ах Н.Жаргалсайханыг буруугүй гэдгийг хууль хяналтын байгууллагууд тогтоосон. Тэгэхээр ийнхүү хуучирч мартагдсан хэрэг явдлыг сөхөж байгаа нь гагцхүү Н.Золжаргалын нэр төрийг гутаах, түүнийг ямар ч аргаар хамаагүй дарж авах гэсэн өш хонзон санасан, зохион байгуулалттай ажиллагаа гэдэг нь харагдаж байгаа юм. Тиймээс Монголбанкны  ерөнхийлөгч асан Н.Золжаргал “Өдрийн сонин” түүнийг хэн нэгэн албан тушаалтны захиалгаар ийнхүү зохион байгуулалттайгаар удаа дараа ор үндэсгүй гүтгэж, нэр төрд нь халдсан тул шүүхэд хандахаас өөр аргагүй болсон гэнэ. Тэрээр мөн хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байгаагаа ч хэлж байгаа аж. Шударга шүүхээр үнэн мөнийг тогтоолгон банкир хүний нэр төрөө сэргээлгэх болно хэмээн тэрээр байр сууриа илэрхийлжээ. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
51534
4 эможи
keyboard_arrow_up