COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк Хөдөө орон нутгийн иргэдэд САНХҮҮГИЙН МЭДЛЭГ түгээнэ

2017 оны 11 сарын 10

Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Санхүүгийн боловсрол аяны хэмжээнд Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд Хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монголбанк, Бичил Санхүүгийн хөгжлийн сан, БСШУС-ын яамны харьяа Насан туршийн үндэсний боловсролын төв хамтран Орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх, урт хугацаатай хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх, санхүү, банкны системд итгэх олон нийтийн итгэлийг дээшүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаанд хамтран оролцох зорилгоор ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ зурлаа.

Хамтын ажиллагаанд үндэсний хэмжээнд сургагч багш нарыг бэлтгэх, эрдэм шинжилгээний хурал, олон талт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, санхүүгийн мэдлэг олгох гарын авлага,  багшийн ном, орон нутгийн иргэдэд сургалт явуулахад ашиглагдах материал, видео хичээл болон бусад цаг үеийн хэрэглэгдэхүүн боловсруулах гэх мэт ажлуудыг хамтран санхүүгийн боловсролыг урт хугацааны системтэй тогтмол орон нутгийн иргэдэд хүртээмжтэй хүргэх юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49418
0 эможи
keyboard_arrow_up