COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс-Таван толгой” ХК Монгол улсын ХӨГЖЛИЙН БАНКНЫ 100 сая ам.долларыг төлж барагдуулжээ

2017 оны 11 сарын 01

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам.долларын зээлээс 100 сая ам.долларыг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанаас нь өмнө төлж барагдуулжээ.

Arslan.mn

Уг 200 сая ам.долларын зээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны шийдвэрээр "Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор "Эрдэнэс-Таван толгой” ХК-д олгосон юм.

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь Монгол Улсын Хөгжлийн банкинд үүссэн өрийн тодорхой хэсгийг барагдуулснаар Монгол Улсын Засгийн газраас яаралтай хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой боллоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48877
0 эможи
keyboard_arrow_up