COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гэрэгэ бонд 800 сая долларын санхүүжилт босголоо

2017 оны 10 сарын 26

Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох хэлэлцээрийг амжилттай хийж 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг татахаар болов. 

Уг Гэрэгэ бондын санхүүжилт ирэх сарын эхэнд Монгол Улсад орж ирэх бөгөөд 2018 онд төлөгдөх Чингис болон Димсам бондуудын эргэн төлөлтийг хийхэд зарцуулагдана.

Ийнхүү 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, Чингис бонд болон Димсам бондын эргэн төлөлт шийдвэрлэгдсэнээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефолтын эрсдэлээс гарах нөхцөл бүрдлээ гэж Монгол банкнаас мэдээллээ.

Эдгээр гадаад эргэн төлөлттэй холбоотой байсан тодорхой бус байдал арилснаар зах зээл дээрх итгэл нэмэгдэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын хүлээлтэд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой.

Түүнчлэн, 8-р сарын эцэст 1599.2 сая ам.долларт хүрч, жилийн хугацаанд 40% нэмэгдээд байгаа Монгол Улсын гадаад валютын албан нөөц Монголбанкны алт худалдан авалтын үйл ажиллагааны үр дүнд үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байна.

Эдийн засгийг тогтворжуулах, зах зээл дээрх итгэлийг сэргээх зорилготой эдгээр арга хэмжээний үр дүнд 2017 оны эцэст Монгол Улсад 8-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр 215.4 сая ам.долларын ашигтай байгаа төлбөрийн тэнцэлд үргэлжлэн эерэг нөлөө бий болохоор хүлээгдэж байна.

Харин шинэ бондын хүү 5.625 хувь буюу дотоодод Засгийн газрын үнэт цаас гаргах өртгөөс хоёр дахин доогуур тогтсон нь анхаарал татаж байгаа юм. Хэдий тийм боловч валютын ханшийн өөрчлөлтийн нөлөөг харвал 2012 онд “Чингис” бондыг гаргах үед нэг ам.доллар 1300-1400 төгрөгтэй тэнцэж байсан бол энэ лхагва гарагийн байдлаар ам.долларын ханш 2456 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханш сүүлийн таван жилд 75 хувиар унаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48650
0 эможи
keyboard_arrow_up