COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ази, номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагууд Улаанбаатарт чуулна

2017 оны 9 сарын 19

Үндэсний тэргүүлэгч "MMCG" судалгааны компани, Ази, Номхон далайн орнуудын судалгааны холбоо “APRC”-той хамтран “Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах болжээ.

Arslan.mn

Чуулган энэ сарын 28-29-нд “Өсөлтийг хамтдаа хайх нь” уриан дор болох юм. Чуулганд гадаадын 15 улс орны дэлхийд болон бүс нутагтаа тэргүүлэгч зах зээлийн судалгаа, стратеги төлөвлөлтийн 30 гаруй компанийн оролцох юм. Энэ үеэр зах зээлийг судлах, бизнесийн өсөлтийг бий болгох арга барил, хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг дотоодын 200 гаруй бизнес эрхлэгчидтэй хамтран хэлэлцэнэ. Энэ нь Монгол Улсын бизнес, маркетингийн салбарын хөгжилд томоохон хувь нэмрийг оруулах чухал арга хэмжээ болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Дотоодын аж ахуйн нэгжүүд уг чуулганд оролцсоноор Ази номхон далайн маркетингийн шилдэг жишээнүүдээс суралцахаас гадна, 15 орны 30 гаруй компанитай холбоо харилцаа тогтоох боломж бүрдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47198
0 эможи
keyboard_arrow_up