COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа

2017 оны 9 сарын 15

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс өнөөдөр хуралдаж бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Энэ талаар төв банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдээлэл хийлээ. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2017 оны наймдугаар сарын байдлаар улмын хэмжээнд таван хувь, нийслэлд 5.4 хувьтай гарчээ. Оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн аж. Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляц зорилтот найман хувьд тогтворжих хандлагатай байгаа аж. Тиймээс бодлогын хүүг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47054
0 эможи
keyboard_arrow_up