COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 21-23 хэм дулаан

2017 оны 9 сарын 08

Arslan.mn

Есдүгээр сарын 09-нд нутгийн төв хэсгээр, 10-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүснэ.

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн  хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 15-20 градус,  говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46767
0 эможи
keyboard_arrow_up