COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ethereum-ийг үүсгэн байгуулагч крипто валютын ханш ТЭГ хүрэх боломжтойг анхаарууллаа

2018 оны 2 сарын 18

Зах зээлийн үнэлгээгээр дэлхийд биткоины дараа хоёрт ордог крипто валют болох этериумийг үүсгэгч өчигдөр твиттер хуудсандаа хүмүүст хандан анхааруулга нийтэлжээ.

Arslan.mn

24 настай Оросын програм зохиогч Виталик Бутерин бичихдээ “Анхааруулга: крипто валютууд нь шинэ, хэт тогтворгүй ангиллын хөрөнгөд тооцогдсон хэвээр байгаа тул үнэ ханш нь хэзээ ч хамаагүй тэг хүртэл унах боломжтой. Алдахыг хүлээн зөвшөөрөх хэмжээнээс илүү мөнгө бүү оруул. Хэрвээ та насан туршын хуримтлалаа хэрхэн бий болгох талаар бодож байгаа бол уламжлалт хөрөнгийн хэлбэр хамгийн найдвартай сонголт хэвээр байгаа шүү” гэсэн байна.

Өнгөрсөн оны сүүлээр үнэ ханш нь оргил цэгтээ хүрсэн крипто валютууд 2018 оны эхний сард хүчтэй уналттай тулгарсан. Үүнд дэлхийн улс орнуудын засгийн газрын зохицуулалт, хяналт шалгалт нөлөөлсөн гэж үздэг. Харин хоёрдугаар сар гарснаас хойш гол валют болох биткоины ханш эргэн сэргэж, тогтворжих хандлагатай байгаа.

Саяхан нэртэй хөрөнгө оруулагч Уоррен Бафетийн Беркшир Хатэвэй компанийн тайлангийн хурал дээр түүний баруун гар гэгддэг Чарли Мангер биткоиныг “үхлийн аюултай хор” хэмээн нэрлэж, засгийн газраа хангалттай зохицуулалт хийхгүй байна гэж шүүмжилсэн юм.

Өнөөдрийн байдлаар биткоины ханш дэлхийн гол арилжааны төвүүд дээр $11,000 орчимд хүрээд байгаа бол этериумын ханш $1,000 руу дөхөж байна.

 

Эх сурвалж: Business Insider

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53986
0 эможи
keyboard_arrow_up