COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЗХ-оос “АПУ” ХК болон “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийн нэгдлийг зөвшөөрлөө

2017 оны 11 сарын 28

Санхүүгийн Зохицуулах Хороо 2017 оны 11 дугаар сарын 24-ны өдөр “АПУ” ХК-д “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийг нэгтгэхийг зөвшөөрлөө.

Arslan.mn

Нэгтгэлийн хүрээнд “АПУ” ХК нь хаалттай хүрээнд 321,304,553 ширхэг энгийн хувьцааг нэмж гарган, “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох, дэлхийд шар айргийн түгээлт, борлуулалтаар тэргүүлэгч “ХАЙНЕКЕН” компани Монгол Улсын “Монголиан Бэвэрижс Инвестментс”ХХК-д компаниуд 25%, 5.19%-ийг тус тус эзэмшүүлж байгаа юм.

Уг нэгтгэлийн үр дүнд “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийн охин компаниуд болох  “Спирт бал бурам”ХХК, “М-Би-Си”ХХК, “СББ Трейд”ХХК, “MCS APB”ХХК, “АПУ Трейдинг”ХХК, “Депод”ХХК, “Улаанбаатар спирт”ХХК, “Натур Агро”ХХК гэсэн компаниуд “АПУ” ХК-д нэгдэж, “АПУ” ХК нь өөрийн үйлдвэрлэлийг спирт үйлдвэрлэлийн анхан шатнаас нь эхлэн борлуулалт, түгээлт хийх эцсийн шат хүртэл өөрийн охин компаниудаараа дамжуулан явуулах боллоо.

Ийнхүү “АПУ”ХК нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хамгийн том компани болсноор Монголын Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ болон нэр хүнд өсөхийн дээр үндэсний томоохон компаниуд цаашид нэгдэн нийлэх, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт татах туршлагуудыг бий болгож байгаагаараа онцлог үйл явдал болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50372
1 эможи
keyboard_arrow_up