Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК 959.9 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

2015 оны 1 сарын 09

“Хөдөө аж ахуйн Бирж” ХХК энэ оны нэгдүгээр сарын 8 -ны байдлаар 315 удаа арилжаа зохион байгуулжээ. Үүнээс 8 647 тонн хонины ноос, 2 073.6 тонн тэмээний ноос, 12 508 тонн ноолуур, 27 447 тонн тосны ургамал, 1 648.9 тонн ямааны завод ноос, 24 тонн тэмээний болон 878.3 тонн хонины завод ноос, 12 толгой хонь – 1 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 959.9 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Тус биржид одоогийн байдлаар 7 төрлийн ноолуур, тэмээний ноосны зургаан, хонины ноосны хоёр, тосны ургамлын хоёр, ямааны заводын хоёр төрлийн ноос, тэмээний завод болон хонины заводын нэг төрлийн ноос мөн мал нэг төрлөөр тус тус арилжаалжээ. 2015 оны нэгдүгээр сарын 8-ны байдлаар ямааны завод ноосны төрлөөр гурван удаагийн арилжаа зохион байгуулж, 105.2 тонн буюу 2.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна гэж ХХААЯ-наас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15442
0 эможи
keyboard_arrow_up