Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав

2021 оны 6 сарын 23

Arslan.mn

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, шийдвэрээ танилцуулав.

Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Гэхдээ одоогийн мөнгөний зөөлөн бодлогыг дахин сулруулах буюу 6 хувиас бууруулах боломжгүй гэдгийг онцлов. 

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан бөгөөд Монголбанкнаас хэрэгжүүлж буй репо санхүүжилтийг нэмэгдүүлэхээр боллоо. Мөн инфляц ойрын хугацаанд зорилтот түвшинд буюу 6 хувь байна. Шинээр олгосон зээлийн дундаж хүү 11 хувь болж, дөрвөн нэгжээр буурсан. Харин гадаад эрэлтийн эрч хадгалагдахаар байгаа. Энэ онд Монгол Улсын төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын эерэг үзүүлэлттэй гарах хүлээлт байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628132
0 эможи

keyboard_arrow_up