Монголбанк Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх ШИЙДВЭР гаргалаа Монголбанк Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх ШИЙДВЭР гаргалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх ШИЙДВЭР гаргалаа

2021 оны 6 сарын 03

Arslan.mn

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх багц арга хэмжээг Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй тухай мэдэгдэл гаргажээ.  

Тодруулбал, Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн салбарт хуримтлагдсан эрсдэлийг бууруулж, цар тахлын дараах “Их сэргэлт”-ийг зорин дараах хоёр нөхцөлийг зэрэг хангасан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

  1. Монголбанкны зээлийн мэдээллийн санд нэгээс дээшгүй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх,
  2. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, төлбөр нь 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө бүрэн төлөгдсөн байх гэжээ. 

Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2021 оны зургаадугаар сард багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаа аж. 

 

Эх сурвалж: Монголбанк 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
627472
2 эможи

keyboard_arrow_up